Нэр дэвшигч Ч.Ундрам: Төвийн бүс нутаг бүсчилсэн хөгжлийн төв цэг болж чадна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

 

УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын намаас Төвийн бүс болох Дархан, Сэлэнгэ, Төв аймгуудын V тойрогт нэр дэвшиж байгаа Чинбатын Ундрамын сурталчилгааны ажил долоо дахь өдрөө үргэлжилж байна. 

Уулзалтын үеэр тэрээр "Бүсчилсэн тойрог бол бүс нутгаа бүхэл томоор нь зураглан хардаг, иж бүрнээр нь судлан төлөвлөдөг, өгөгдөл, нөөц, онцгой давуу тал дээр нь төлөвлөн хөгжүүлэх мэдлэг чадвартай бодлоготнуудын талбар.

Хүмүүс нь ажилсаг, их бүтээн байгуулалт, газар тариалангийн түүхтэй Төвийн бүс нутаг бүсчилсэн хөгжлийн төв цэг болж чадна.

Улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр дархалдаг. Зоригтой Монголын шударга ёсны тэмцэл, Шинэ сэргэлт, Бүсчилсэн хөгжлийн бодлогууд хэрхэвч зогсох учиргүф" гэжээ. 

 

 

 

Top