Хонь
Хүссэн бүхнээ хийж болно. Жинхэнэ нөхөрлөл нууцыг хадгалахад оршдогийг од эрхэс сануулж байна. Тиймээс нөхөрлөлөө нандигнадаг бол хэлэх үгээ цэгнэ. Эрүүл мэндийн байдал таны хорт зуршлын талаар сануулна.
Үхэр
Хамт ажилладаг хүн нь таныг гомдоохыг дахин оролдоно. Өнөөдөр та түүнд зохих хариуг нь барьж болно. Хэсэг хугацаанд тэр танаас холдоно. Хүнд, ойлгомжгүй байдалд орвол итгэдэг хүнээсээ зөвлөгөө аваарай. “Би” гэсэн үзлээ дарах цаг нь болжээ.
Ихэр
Өнөөдөр та дуртайяа зарлага гаргана. Их мөнгө зарахгүй ч сэтгэл хангалуун үлдэнэ. Нэр хүндээ авч үлдэхийг хүсэж байгаа бол өгсөн даалгаварт хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Сугалаа авах хэрэггүй.
Мэлхий
Хүүхэд насандаа эргэж очих боломжгүй ч өнөөдөр хүүхэд насны дурсамждаа умбаарай. Өнгөрсөн цаг хугацаа урьдын үйл явдлыг эргэн сануулна. Гэхдээ сэтгэл хөдлөлдөө автах хэрэггүй. Амбицаа авдартаа хадгалаарай.
Арслан
Өнөөдрийн таны уриа “Би чадна”. Та үнэхээр чадна. Гэнэт сэтгэлээр унавал дуртай хөгжмөө сонсоорой. Таны замд санаснаа хэрэгжүүлэхэд нь саад хийх хүн заавал гарч ирнэ. Тиймээс том зүйл төлөвлөх хэрэггүй.
Охин
Хайр сэтгэлийн харилцаа нь тийм ч сайн биш байсан бол энэ үе дуусаж байна. Өнөөдрийн зорилго бол аль болох бага зардал гаргаж маргаашийг угтах явдал. Эд зүйлээ зарахыг хүсэж байгаа бол маргааш хүртэл хойшлуул.
Жинлүүр
Найз нөхөд нь баяр баясгалан авчирна. Танихгүй хүмүүсийн дунд орно. Яарах хэрэггүй. Эс бөгөөс алдаа гаргах эрсдэл өндөр байна.
Хилэнц
Өнөөдөр ямар салбарт ажиллахыг хүсэж байгаагаа ойлгоно. Өөрийнхөө хүч чадалд итгэх итгэл нь аливаа даалгавар, ажлыг гүйцэтгэхэд тус болно. Амжилтад хүрэхээс нэг алхмын өмнө зогсож магадгүй.
Нум
Солонгорсон манан дунд бүтэн өдрийг өнгөрүүлнэ. Учир нь романтик байдалд бүрэн автжээ. Өнөөдөр оройтох бол гэрийнхэндээ заавал энэ тухай дуулгаарай. Санаа нь зовно.
Матар
Нулимс унагаж болно. Энэ нь баярын нулимс байх тул гайхалтай биш гэж үү. Бусдын зовлонг сонсохгүй. Хүмүүс танаас их зүйлийг хүсэж байгаа ч танд тийм нөөц боломж байхгүй.
Хумх
Шинэ зүйлийг туршиж үз. Амжилт ирнэ. Өнөөдөр юу ч болсон тоох хэрэггүй. Дуугаа хурааснаар та зөвхөн хайртай хүмүүсээ л шаналгана.
Загас
Бүх зүйл сайнаар төгсдөг нь сайхан гэсэн бодолтой орондоо орно. Жижиг хулгайч нарын бай болж магадгүй. Хий хоосон зүйлтэй тэмцэж байгаагаа одоо болтол ойлгоогүй л байна уу.
Сэтгэгдэл ( 0 )