Европын орнууд Израилын эсрэг хориг тавих уу?

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

 

Европын орнууд Израилын эрх баригчдын Газын зурваст явуулж буй ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих боломжгүй болж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан онцолжээ.

Европ дахь Израилын хамгийн үнэнч дэмжигчдийн зарим нь Газын зурвас дахь дайныг эсэргүүцсэн байр суурь илэрхийлэх болсон бөгөөд Европын Холбоонд Израилын эсрэг хориг тавихыг уриалж буй орнуудын тоо ч нэмэгдэж буйг тус агентлаг дурдсан байна. Тухайлбал, Германы эрх баригчид Биньямин Нетаньяхугийн засгийн газрын үйл ажиллагаанд дургүйцэх нь нэмэгджээ.

Европын орнууд Израилын өөрийгөө батлан хамгаалах эрхийг нь дэмжсээр байгаа бөгөөд ЕХ-ны зүгээс хориг арга хэмжээ авах шийдвэр нь Унгар зэрэг орны эсэргүүцэлтэй тулах магадлалтай гэж Блүмберг онцолжээ. Түүнчлэн, зэвсгийн экспортыг бууруулах аливаа алхам Европын зэвсэг үйлдвэрлэлийн компаниудад хохирол учруулахаас гадна Израилын зүгээс хариу арга хэмжээ авах эрсдэлтэй. Израил нь Европт агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем болон цэргийн бусад техник нийлүүлдгийг тус агентлаг сануулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu