ЕХ-оос Израилын эсрэг хориг нэвтрүүлбэл хоёр талын харилцаанд хагарал үүснэ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 06

Европын Холбооноос Израилын эсрэг хориг нэвтрүүлбэл хоёр талын харилцаанд ноцтой хагарал үүснэ гэж Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар Bild сонины сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.

“Европын Комиссын Урсула фон дер Ляйен Израилын эсрэг хориг нэвтрүүлэхийг уриалсанд бид маш их харамсаж байна. Европын Холбоо энэ асуудлаар хараахан шийдвэр гаргаагүй байгаа. Ийм шийдвэр гаргахгүй байх хэмээн найдаж байна” гэж тэр хэлсэн байна.

ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц Газын зурваст ашиглаж болзошгүй зэвсгийг Израилд нийлэхгүй байхаар шийдвэрлэсэнд мөн харамсаж байгаагаа Израилын сайд илэрхийлжээ. Тэрээр энэ асуудлаар Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефультай яриа хэлэлцээ хийж байгаа гэнэ. Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагаатай холбогдуулан Израилын эсрэг хориг арга хэмжээ авах саналыг Европын Комисс гаргасан ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top