ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан нэг бус удаа уснаас хуурай гарна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 15

Хонь

Өнөөдөр дэлхийн бүтэлгүйтлийн өдөр биш тул бүх зүйл сайхан болох учиртай. Хаа нэгтээ дуудаж байгаа бол өөрийнхөө хүслээ дагасан нь дээр. Хожим нь харамсана. Өнөөдөр таны гар хүрсэн эд хэрэгсэл эвдрэх тул хол байгаарай.

Үхэр

Ямар нэгэн сайхан зүйл тохион гэсэн зөн таныг урмыг хугалахгүй. Өнөөдөр зориг гаргаж, эртнээс хэлэхийг хүссэн зүйлээ хэлээд үз. Шийдвэр гаргахад хэцүү байгаа бол хойшлуулсан нь дээр.

Ихэр

Сэтгэл хөдлөлөө хянаарай. Энэ өдөр таны хувьд нууцлаг байдлаар өнгөрнө. Гэхдээ удахгүй бүх оньсого тайлагдана. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд жижиг ч гэсэн алхам хийгээрэй.

Мэлхий

Өнөөдөр амьдралаас бэлэг хүлээх хэрэггүй. Энэ өдөр тайван, онц үйл явдалгүй өнгөрнө. Хэрэв хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл төлөвлөгөөнд нь саад болбол санаа зовох хэрэггүй. Тэр нь ч дээр. Өнөөдөр өөрийгөө илүү сонс.

Арслан

Хайртай хүндээ барихаар бэлдсэн гэнэтийн бэлэг түүнийг аз жаргалыг оргилд хүргэнэ. Үдшийг тайван орчинд, зурагтаа үзэж эсвэл ном уншиж өнгөрүүлэхийг од эрхэс зөвлөжээ. Өнөөдөр юу ч тохиолдсон сэтгэл хөдлөлөө бусдад харуулж болохгүй.

Охин

Өнөөдөр үдэш өмнө нь очиж үзээгүй газартаа очиж магадгүй. Танд өнөөдөр ганцаар байх, боломжтой бол унтаад авахад гэмгүй. Ямар нэгэн муу зүйл хиймээр санагдвал дэлхийн бөөрөнхий гэдгийг санаарай.

Жинлүүр

Өнөөдөр өөрийнхөө авьяасыг дээд зэргээр ашиглана. Тайван жинлүүрийнхний хувьд тайван орчинд өнгөрүүлэх тайван өдөр. Эргэлзээ дагуулсан өөрчлөлтийн салхи өнөөдөр танд хүрнэ.

Хилэнц

Өөдрөг сэтгэл санаа танд жигүүр ургуулна. Өнөөдөр толгойгоо таагүй бодлоосоо чөлөөл. Ахмад насны хүмүүст өөрийнхөө зөв гэдгийг нотлох гэж оролдох хэрэггүй.

Нум

Өнөөдөр танд зөвхөн сайхан дуу, хөгжим урам зориг хайрлана. Кафе эсвэл ресторан зэрэг өмнө нь очиж байгаагүй газарт очмоор санагдана. Өнөөдөр танд санал болгох бүхий л замаас дайны замыг л бүү сонгоорой.

Матар

Өөрийгөө ойр ойрхон эрхлүүлж бай. Үүнийг өнөөдрөөс эхэл. Хайртай хүмүүсээ ч эрхлүүлэхээ бүү март. Үйл явдлыг хяналтаасаа бүү гаргаарай.

Хумх

Нэмэлт орлоготой болох боломж бий. Өнөөдөр сонссон бүхэндээ шууд итгэх хэрэггүй. Танд өнөөдөр цэвэр агаар зайлшгүй хэрэгтэй. Тиймээс шахуу хуваарьтаа гэрийнхээ ойр зугаалах цагийг нэмж оруулаарай.

Загас

Өнөөдөр нэг бус удаа уснаас хуурай гарна. Харин од эрхэс энэхүү чадвараа хэтрүүлэхгүй байхыг зөвлөжээ. Хайртай хүмүүстээ анхаарал, халамж тавиарай. Хайртай хүмүүсийнх нь аз жаргалаар гэрэлтсэн нүд танд урам зориг хайрлана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu