ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн уулыг нурааж, усыг эргүүлэх хүчтэй байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 16

Хонь

Авхаалж самбаа, оюуны хүч шаардсан аливаа санааг хэрэгжүүлэхэд таатай өдөр. Зусар, бялдууч үг сонсвол эхлээд гурвантаа бодоорой. Урхинд орох вий. Өнөөдөр шинэ хоол турших таны санаа бүтэхгүй.

Үхэр

Томилолт эсвэл аялалд гараарай. Юу ч байсан адал явдлаар дүүрэн байна. Хэн нэгэн амлалтаа биелүүлэхгүй сэтгэлийг нь гонсойлгоно. Өөрөө ч гэсэн өнөөдөр амлалт өгөхөөс татгалзаарай. Хэлсэндээ хүрэхгүй.

Ихэр

Шийдэмгий бус ихрүүдэд ямар нэгэн шинэ зүйл турших боломж гарвал, зориг гаргаарай. Ухааныг нь самууруулж, зөв замаас нь гаргахаас нь өмнө муу бодол, совингоо хөөгөөрэй. Өнөөдөр ажиглагчийн дүрд тоглох нь дээр.

Мэлхий

Өнөөдөр уулыг нурааж, усыг эргүүлэх хүчтэй байна. Үүнийг ашиглан, боломжгүйг ялаарай. Хэрэгтэй хүмүүстэйгээ хэл амаа ол. Ширүүн маргааны үеэр ч биеэ барьж, үгээ хянаарай.

Арслан

Хувь заяанаас илгээх дохиог анхаараарай. Өнөөдөр од эрхэс танд илгээнэ. Өнөөдөр жирийн өдөр байх ёстой. Хэзээ ч хийж байгаагүй зүйлээр бүү оролд. Гэрээсээ хол хаа нэгтээ явах хүсэл төрнө.

Охин

Санаа нэгтнүүдтэйгээ аль болох яриа өрнүүлэхийг хичээгээрэй. Та хаашаа ч юм татагдаж, таныг зогсооход амаргүй байна. Ёс зүйн дүрмийг цуцлаагүй байгаа тул танд ч гэсэн хамаатай. Тиймээс дүрмээс гажих гэж бүү оролд.

Жинлүүр

Бодлогогүй шийдвэр бодлогогүй үйлдэлд хүргэх ч танд хязгааргүй их баяр баясгалан авчирна. Өнөөдөр бурхнаас “яагаад” гэж асуухын оронд “юуны тулд?” гэж асуу. Өөрт таагүй зүйл сонсохгүйн тулд илэн далангүй яриа өдөх хэрэггүй.

Хилэнц

Жижиг зүйлд ч гэсэн баярлана. Ганц бие хилэнцийнхэн үдэш кино үзэхийг хүсэж, хамт үзэх хүнээ хайна. Та бусдын зөвлөгөөг үл тоомсорлож, бусдыг тохуурхана. Харин энэ бол таны хувьд том алдаа болно шүү.

Нум

Шантралгүйгээр өөдөө мацахдаа нумынханд амьдралаас хэзээ аз жаргалыг мэдэрч эхлэх талаар бодоход гэмгүй. Эргэн тойрны хүмүүсийнхээ дунд тэнцвэрийг нь олох гэж хичээх хэрэг гарна. Өнөөдөр таны урам хугарна.

Матар

Өөрийн эсвэл өрөөлийн хүүхдүүдээс урам зориг авна. Тэдний тоглохыг ажиглаад үз. Аливаад сонор сэрэмжтэй байхыг од эрхэс сануулж байна. Хэн нэгэнд уураа гаргах хүсэлд автана. Гэвч энэ нь буруу.

Хумх

Бурхны ивээл дор өдрийг өнгөрүүлнэ. Дуусгаагүй ажлаа дуусгаарай. Ингэхдээ өөрийгөө “Одоо эсвэл хэзээ ч үгүй” гэж зоригжуулаарай. Үсчин орохоор төлөвлөж байгаа бол хойшлуулахыг хичээ. Үр дүн нь танд таалагдахгүй.

Загас

Хийж чадахгүй зүйлээ бусдад бүү амал. Хайртай хүндээ гэрийн ажилд нь туслаарай. Танд талархана. Буруутан хайх гэж бүү оролд. Өөрийнхөө үйлдлийн төлөө хариуцлага хүлээж сур.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu