ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан өдрөө дуртай өнгөөрөө будаарай

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 23

Хонь

Ямар ч ач холбогдол өгөөгүй учрал бүхий л амьдралынх нь хайр болж магадгүй. Хүн бүр танд зөвлөгөө өгч, уурыг нь хүргэнэ. Бусдын гараар могой бариулах хэрэггүй.

Үхэр

Өөрөөрөө бахархах нэгэн зүйл хийнэ. Холын аялал төлөвлөхгүй байсан нь дээр. Нэгэн зэрэг олон ажил эхлүүлэх хэрэггүй. Амжуулж чадахгүй.  

Ихэр

Дэлгүүрээр хэсэхэд тохиромжтой. Чанартай эд зүйлс боломжийн үнээр орж ирнэ. Онц ажил хийхгүй байж болно. Хэн нэгний хүмүүжилгүй байдал таныг ихээр гомдоож болзошгүй.

Мэлхий

Зөн совин нь зөв шийдвэр гаргахад нь тус болно. Өнөөдөр хэнээс ч юу ч битгий гуй. Нэр хүнддээ найдах хэрэггүй. Өнөөдөр хэрэг болохгүй.

Арслан

Өнөөдөр маш их зүйл амжуулж, өөрсдөө үүнд гайхаж, сэтгэл хангалуун үлдэнэ. Таньдаг хүн нь таныг зөрчилдөөнд оруулахыг хичээнэ. Хэн нэгнийг алмаар санагдсан ч тэгж чадахгүйгээс хойш ийм их сөрөг байдал хэрэгтэй юу.

Охин

Муу зуршлаасаа салахад сайхан өдөр. Өнөөдөр зөвхөн хөдөлмөрлөх өдөр тул амралтын тухай мартсан нь дээр. Санхүүгийн асуудлаар удирдлагадаа хандахад тохиромжгүй.

Жинлүүр

Нуруу цэх, амар амгалан, дур булаам инээмсэглэл. Энэ бүгд хүссэн өөрчлөлтөд хүрэхэд тус болно. Их бодох хэрэггүй. Энэ өдрийг сэтгэлийн хөдөлгөөнгүй өнгөрүүл. Өөрөөсөө өөр хүнийг анзаарахгүй.

Хилэнц

Хилэнцийнхний дур булаам байдал 100 хувь байна. Хайртай хүндээ гэрийн ажилд нь туслаарай. Талархал хүлээнэ. Хэн нэгний дассан ертөнц нурж унана.

Нум

Олны анхаарлын төвд орох тул урилга авахаас бүү татгалз. Хайртай хүмүүсээ эрхлүүлэхээ мартуузай. Ажилдаа нухацтай бус хандсанаас гарах үр дагаврыг арилгахад хүнд байна.

Матар

Гэрээ хэлцэл байгуулахаас бүү ай. Од эрхэс танд ашиг болон аюулгүй байдлын баталгаа өгч байна. Тантай ярилцах хүмүүсийг хүндэтгэн сонс. Харин өнөөдөр зөн совиндоо итгэх хэрэггүй.

Хумх

Таны гарт бүх өнгийн харандаа байгаа тул өдрийг дуртай өнгөөрөө будаарай. Хэн нэгэн танд түрэмгий хандвал хариу барих гэж бүү хичээ. Өнөөдрийн сайхныг харж, маргаашийг хүлээгээрэй.

Загас

Ямар нэгэн тэмцээн эсвэл арга хэмжээ оролцоод үз. Од эрхэс танд ашиг амлаж байна. Бусдыг өнөөдөр сонсох хэрэггүй. Өөрийнхөө мэдрэмжээр амьдар. Бусдын зөвлөгөө чин сэтгэлийнх биш байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu