ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан мэдрэмжээрээ амьдар

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 19

Хонь

Эрсдэлтэй алхам хийж болно. Учир нь эцэст нь таны үйлдэл зөвтгөгдөнө. Ахмад насны хүн зөвлөгөө өгвөл, сонсоход гэмгүй. Санаачилга гаргаж, гуйгаагүй бол бусдад туслах гэсний хэрэггүй.

Үхэр

Хэн нэгэнд сээтэн хаях ба энэ нь хоёуланд нь таалагдана. Гэхдээ хайртай хүндээ анхнаасаа шударга хандах нь чухал. Чухал асуудлыг шийдэхэд тохиромжтой өдөр. Болгоомжгүй бодлоосоо болж стресстэв.

Ихэр

Маш бүтэмжтэй өдрийг эхлүүлнэ. Эд материалд хөнгөмсөг хандвал алдагдал хүлээх эрсдэл бий. Өнөөдөр азыг зөвхөн дэргэдээс нь л харна.

Мэлхий

Инээдтэй харагдахаас бүү ай. Өөрийгөө шоолж сур. Таны инээд бусдын зүрхийг хайлуулна. Өдөржин нойрмоглож, ямар нэгэн чухал зүйлийг анзааралгүй өнгөрөөж магадгүй. Жижиг даалгавар нь таны хувьд өвсөн дундаас зүү эрэхтэй адил болно.

Арслан

Найздаа туслах гэж хичээх бөгөөд найз нь ч таны нөхөрлөлийг үнэлнэ. Үйлдлээ бодож үз. Өөртэйгөө ажиллаж эхлэхгүй бол бардам гэхдээ ганцаар үлдэх вий. Өнөөдөр бусдаас онцгойрох гэж бүү хичээ.

Охин

Жижигхэн тэнэг зүйл хийж болно. Үүндээ баярлаж, сэтгэл хангалуун үлдэнэ. Үдэш нь зугаалах гэж гадагш гарах хэрэггүй. Таагүй хүнтэй учирна. Өнөөдөр ажилдаа анхаарч, бусдыг мартана.

Жинлүүр

Таны дэргэд байгаа хүн хүнд хүн ч зөвхөн тэр л хүн танд хайрыг мэдрүүлдэг тул түүнд зүрхнийхээ түлхүүрийг бэлэглэхээс бүү ай. Тантай хэн нэгэн өрсөлдөнө. Үүнд бэлэн байгаарай.

Хилэнц

Гэр бүлээрээ өөрийн гэсэн уламжлалыг бодож олоорой. Нэг голын усанд хоёр удаа ордоггүйг санаж, тайвшрахыг хичээ. Хайр, үзэн ядалтын хооронд нэг л алхам байдгийг өөрийн биеэр мэдэрнэ.

Нум

Бүтэн өдрийн турш баяр хөөртэй байна. Хүнтэй танилцахдаа эелдэг байгаарай. Өнөөдөр таны эсрэг бүх хүн нэгдсэн мэт санагдана.

Матар

Шинэ бүхнийг танин мэдэхэд таатай өдөр. Энэ нь аялал, амралт, шинэ танил, мэдлэг байж магадгүй. Бүжиглэх боломж гарвал татгалзах хэрэггүй. Мөнгөний зарлага гарч болзошгүй.

Хумх

Бага зэрэг уйтгарласан хумынхны сэтгэл санааг хөгжим хялбархан өргөнө. Тиймээс дуртай дуугаа чангахан шиг тавь. Ихэнх зүйлийг үл тоомсорлоно. Унтаж байгаа хүн чанараа сэрээх гэж үзээрэй.

Загас

Шинэ учрал удаан үргэлжлэхгүй ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээнэ. Бусдыг сонсох гэж бүү хичээ. Мэдрэмжээрээ амьдар. Ажилдаа маш няхуур хандах ба энэ нь бусдын уурыг хүргэнэ. Тэд хянуур байхыг удаантай андуурдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu