Шилдэг 5 спортын кино

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 06

1xBet брэндийн шинжээчид хамгийн сэтгэл татам, ач холбогдолтой спортын кинонуудын шилдэг сонголтыг бүрдүүлжээ. Эдгээрийн олонх нь бодит үйл явдлаас сэдэвлэсэн.

Rocky

Rocky кино 1976 онд нээлтээ хийсэн бөгөөд 2026 онд яг 50 жилийн ой нь тохионо. Сильвестер Сталлоне гол дүрд тоглосон энэ бүтээл спортын кино урлагийн сонгодог, арилжааны амжилтын жишиг болсон фильм юм. Кино нь гурван “Oscar”, нэг “Golden Globe” хүртсэн бөгөөд найруулагч Жон Авилдсений бүтээл Америкийн Үндэсний Кино сангийн соёл, түүх, урлагийн талаас чухал бүтээлүүдийн жагсаалтад орсон нь киноны өндөр урлагийн түвшинг илтгэнэ. Хагас зуун жилийн өмнөхөн тус киноны найруулалтын төсөв ойролцоогоор 1 сая ам.доллар байсан бол дэлхий даяарх кассын орлого нь 250 сая ам.долларт хүрсэн. Өгүүлэмж нь энгийн: мэргэжлийн замаа барагтай дуусгасан нэгэн сонирхогч боксчин дэлхийн хүнд жингийн аваргад тулалдан, дэлхийг алмайруулна.

Miracle

Илт давуу талыг эзэмшсэн багийг хожихад хэн ч баярлана — ийм төрлийн “underdog”-ийн ялалтууд спортын киноны түгээмэл, сэтгэл хөдөлгөм сэдэв байдаг. 2004 онд Гэвин О’Коннор найруулсан Miracle кино нь хоккейн түүхийн хамгийн тод дурсгалт нэгэн мөч болох “мөсөн  дээрх гайхамшиг” буюу 1980 оны Лейк-Плэсидийн өвлийн Олимпийн явдлыг өгүүлнэ. Тухайн тэмцээнд голчлон оюутан тоглогчдоос бүрдсэн АНУ-ын баг тухайн үеийн шилдэг тоглогчдоор бүрдсэн ЗХУ-ын шигшээг ялсан юм. Америкийн багийн ахлах дасгалжуулагч Хёрб Бруксын дүрийг Курт Рассел бүтээсэн нь киног улам ч анхаарал татам болгосон.

United

2011 онд гарсан Британийн United кино 1958 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон эмгэнэлтэй үйл явдлыг дэлгэрэнгүй өгүүлнэ. Тэр өдөр Манчестер Юнайтед багийн онгоц Мюнхений нисэх онгоцны буудал дээр осолдож, нийт 23 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд багийн 8 тоглогч байв. Амьд үлдсэн цөөн хүмүүсийн нэг байсан Бобби Чарльтон нь хожим “Улаан чөтгөрүүд”-ийн домог бөгөөд дэлхийн хөлбөмбөгийн нэрт дүр болсон.

King Richard

2021 онд гарсан энэ кино нь Английн хаан Ричардын тухай биш — харин Венус болон Серена Уильямсын аав, жирийн америк иргэн Ричард Уильямсын амьдралын түүхийг өгүүлнэ. Энэ дүрийг Холливудын од Уилл Смит бүтээж, дахин нэг удаа жүжиглэх мэргэжлийн ур чадвараа харуулсан. Кинонд дүрхүү Ричард охидынхоо ирээдүйг их итгэлтэйгээр үзэж, Венус дэлхийн дээд зэрэглэлд гарна, Серена бүх цаг үеийн хамгийн агуу теннисчин болно гэж зөгнөсөн байдлаар дүрсэлдэг.

Air

Мэтт Дэймон, Бен Эффлек зэрэг оддын оролцоо нь уг төслийн амжилтын баталгаа мэт харагдана. 2023 онд гарсан Air кинонд Дэймон, Эффлек нар гол дүрд тоглож, кино баг 1980-аад оны дунд үеийн уур амьсгалыг төгс амилуулсан. Одоогийн байдлаар Nike болон Майкл Жорданын хамтын ажиллагаа нь зөвхөн ирээдүйн маркетеруудын судлах сэдэв төдийгүй дэлгэцээр дамжуулан олон нийтэд хүрсэн сонирхолтой түүх болсон.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top