Б.Хонгорзул: Донор хүлээн суугаа өвчтнүүдэд нар туссан шинэ өглөө

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 05

 

Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулуунд холбогдох хэргийг Улсын дээд шүүх /2025.06.04/ хэлэлцэн, цагаатгах шийдвэр гаргасан. Хагас жилийн хугацаанд хорих 461-р ангид хоригдсон П.Батчулуун эмчийн охин Б.Хонгорзул өөрийн байх суурийг илэрхийлжээ. 

Тэрээр "Аав маань эрх чөлөөт хүн болж сэрж байгаа сайхан өглөө. Зөвхөн аав, манай гэр бүл, ахан дүүсийн төдийгүй эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах салбарыг нуруун дээрээ авч ирсэн, ирээдүйд авч явах бүх эмч, эмнэлгийн ажилтнууд, амьдрах урт өдрүүдийн төлөө донор хүлээн суугаа өвчтнүүд, тэдний ар гэр, бүхэлдээ анагаахын салбарт нар туссан шинэ өглөө.

Бүх зүйлд талархаж байна. Өнгөрсөн цаг хугацаанд үргэлж бидэнтэй байсан бүх хүмүүстээ баярлалаа.

Буруу, зөвийг бүх талаас нь тунгаан харж, үнэнээр шүүж чадсан Монгол Улсын Дээд шүүхдээ гүнээ талархаж байна. Үнэн гэж байдаг, үнэнээр явбал үхэр тэргээр ч туулайг гүйцэж болдог гэдгийг харуулсанд баярлалаа.

Маш яаралтай арга хэмжээ авах шаардлагатай үед Хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэрийг цаг тухай бүрт нь гаргаж байсан ШШГЕГ, 461, 429-р хорих ангийн албан хаагч нартаа мөн баярлалаа.

ШУГТЭ, ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууддаа маш их баярлалаа.

Цоо шинэ салбарыг Монгол улсдаа эхлүүлэхээр хоёулхнаа гар барьж, урт аяллыг эхлүүлж байсан шигээ хамтрагчийнхаа төлөө, салбарынхаа төлөө гуйвшгүй хамт байсан багшдаа, УНТЭ-ийн Элэг болон бөөр шилжүүлэн суулгах баг, ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах баг хамт олон, ЭМХТ-ЭЭЭШСҮАЗА-ны хамт олон, салбарынхаа зовлон жаргалыг мэддэг, тэднийхээ төлөөлөл болж чаддаг төрийн түшээ танд баярлаж байна.

Баярлаж талархсанаа хэлэх маш олон хүн байна. Тухай мөч бүрт цаг зав гарган уулзаж зөвөлгөө өгч, сэтгэлийн дэм, урам зориг хайрласан бүх хүнд гүнээ талархаж байна. Бүгдийг нэр дурдаж чадахгүйг минь ойлгоорой. 

Хууль эрхзүйн хувьд бэхжээгүй эмзэг турьхан энэ салбарын онцлогт тааруулж мэргэжлийн түвшинд ажиллаж чадсан өмгөөлөгчдийн багтаа баярлалаа. Тал талаас нэгдэж ажилласан энэ хүмүүс итгэл үнэмшлийнхээ төлөө пробоно (үнэ хөлсгүй) ажилласан гэдэг нь түүх болж үлдэх нь лавтай. Хэвлэл мэдээллийн салбарын үнэ цэн, мэргэжлийн хүмүүс өөр байдгийг ойлгуулж өгсөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн бүх байгууллагынханд талархаж байна. 

Ил гарах шаардлагагүй ч эмчийнхээ төлөө үнэнийг хэлнэ гээд үгээ хэлсэн донор, реципиентүүдээс эхлээд асуудалд өөрийн байр суурийг илэрхийлж байсан бүх эмч, эмнэлгийн ажилтнууд, хуульч, мэргэжилтнүүд, "Эмчийг сулла" гээд пост бичиж, сэтгэгдэл үлдээн, зөв мэдээ мэдээллийг түгээж байсан хүн бүрт гүнээ талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Үгээр ч илэрхийлэхийн аргагүй баярлаж байна та нартаа. Та нарын алхам бүр энэ салбарын хөгжил дэвшил, Монгол хүн эх нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломж, эрүүл энх урт удаан амьдрах маш том боломжийг нээсэн юм шүү.

Энэ бол ганц миний аав П.Батчулуун гэдэг хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөний асуудал байгаагүй. Салбарынхаа нэр төр, итгэл үнэмшлийн төлөө анхны өдрөөс аваад эрчимт эмчилгээнд орох хүртлээ бат зогсч байсан ааваараа бахархаж байна. Алдаа, оноотой энэ салбарын хөгжлийг хууль эрх зүй, олон нийтийн ойлголт дэмжлэгтэйгээ урагшлуулж чадах кэйс болж үлдэх нь тодорхой.

Эцэст нь үргэлжид дэмжиж, хамт байсан АШУҮИС-ийн хамт олон (Ялангуяа БиоАХ-ийн хамт олон & багийн хамт олон),

Нэгэн биений минь нэг хэсэг мэт үргэлжид хамт байдаг хайртай гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд,

Үнэнчээр хувиршгүйгээр цаг мөч бүрт бат зогсон хамт байсан аав ээжийн минь болон манай гэр бүлийн анд нөхөд, найз нартаа баярлалаа. 

Хар дарсан өдрүүд дуусч, шинэ өглөө эхэлж байна" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Настан(66.181.186.205) 2025 оны 06 сарын 09

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмч анх удаа хоригдож байгааг хэлж ард түмэн мэдэж авсан. ЭМЯ-ны сайд Т\nМөнхсайхан юу ч хэлээгүй бид мэдээгүй. Ж.Чинбүрэн эмч П.Батчулуун эмчийг 7 стэнд тавиулсан гэж хэлэхэд маш их гайхсан. Дараа нь сайхан сэтгэлтэй эмч Сэргэлэн ярьж стенд гэж юу байдгийг бидэнд зурагтаар ярьж бид ойлголт авсан юм. Бид энэ эмчилгээ яаж суллаж авах вэ гэж өдөр болгон бодож түгшиж байсан. Бүх эмч нартаа баярлалаа, та нарын хүчээр үнэн зөв шийдэгдлээ, сулласан эмч П.Батчулуундаа эмчилгээгээ сайн хийлгээрэй гэж настангууд хүсэж байна. Талархаж байна.

0  |  0
зочин(202.55.188.44) 2025 оны 06 сарын 06

Айхтар хөөцөлдөлгөөтэй охин юм байна.

0  |  0
Irgen(59.153.113.202) 2025 оны 06 сарын 06

Sergelen emch bolon tednii bag hamt olond bayarlslaaEne uhaalag ohini setgelee bichij hvmvvst handsan handlagiig unshij baihdaa uilj suulaa Aabiigaa sain tenhrvvleed olon hvnd amidral belegleeree gej Batchuluun emchdee heliidee ervvl enhiig hvsii

0  |  0
Л(173.73.147.252) 2025 оны 06 сарын 06

Хөөрхий тэр талийгчийн ээж хэцүү байгаа даа

0  |  0
санал(202.9.40.27) 2025 оны 06 сарын 06

САЙН хүн САЙН эмч байж болно, Мөн маш сайн хүн, чадалтай эмч юм бол иргэдийн цаашдын эрүүл мэндэд санаа зовж өөрийн залгамж халаагаа бэлдэх хэрэгтэй, энэ хүн л байхгүй бол хагалгаа хийгдэх боломжгүй мэт өвчтөн нарыг айлгах хэрэггүй, асуудлыг өөртөө ашигтай байдлаар эргүүлэх гэж хэрэггүй. Бие нь муу гэж их бичсэн ярьсан,тэр нь харамсалтай л байна, одоо гараад хагалгаа хийж чадах уу? эрүүл мэндийн хувьд

1  |  0
Б(103.57.94.164) 2025 оны 06 сарын 05

Эмч нартаа баярладаг шүүүү

1  |  0
Маауа(66.181.190.129) 2025 оны 06 сарын 05

Маш сайхан сэтгэлээ зөв илэрхийлж чаджээ.Сайхан охинд нь Сэргэлэн гавьяатад талархлаа

0  |  1
Close menu