ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн хайртай хүнээ дэргэдээ байлгахыг хүснэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 27

Хонь

Үүссэн нөхцөл байдлаас зөв сургамж авна. Өнөөдөр та өөрөө сэтгэл санаа ямар байхаа шийднэ. Бодит амьдралаас холбоо тасарч, тоглох ч амьдрал багийг нь хуулна.

Үхэр

Өнөөдөр бүхий л хэвшсэн үзэл, тогтолцоо, үзэл бодлын эсрэг зогсох төдийгүй амжилттай сөрнө. Санхүүгийн дүр зураг тогтворгүй байх бөгөөд мөнгөний урсгалыг хянахад хүндрэлтэй байна. Энэ дэлхийд ганцаардлыг хүчтэй мэдэрнэ.

Ихэр

Шинэ ур чадварт амархан суралцана. Хүссэн шиг нь их мөнгөгүй ч өөрийгөө эрхлүүлээрэй. Удирдлагын шударга бус хандлага танд шууд хамаатай.

Мэлхий

Өмнө нь нээгдээгүй хаалгыг дахин нэг тогшиж үз. Учир нь таныг сонсоно. Дэргэдээ хайртай хүнээ байлгахыг хүсэх ч бардам зан нь саад болно. Өнөөдөр бусдын нүд рүү бүү хар. Та тэндээс хариулт ч тэр, ойлголт ч тэр олохгүй.

Арслан

Үдэш үзэх киноны бүх төрлөөс танд өнөөдөр хүүхэлдэйн кино тохирно. Та дахин үлгэрт итгэж, хүүхэд болсон мэт мэдрэмж төрнө. Таны санаа тэнэг мэт санагдаж байгаа бол үл тоож болохгүй. Хожим нь инээдтэй харагдах вий. Удаан хойшлуулсан чухал ажлаа өнөөдөр ч гэсэн хойшлуул.

Охин

Шалтгаангүй инээд тэнэгийн шинж гэдэг. Гэвч та яагаад өнөөдөр ийм их баяр хөөртэй байгаагаа өөрөө мэднэ. Харизмынхаа ачаар бүтэлгүйтлээс гарна. Амар амгаланг хүсэвч өнөөдөр танд олдохгүй.

Жинлүүр

Идэвхтэй амралт амласан өдөр. Сэтгэл хангалуун үлдэж, бага зэрэг ядарснаа мэдрэх ч танд таатай байна. Хэн нэгнийг дөнгөсөн мэд санагдана. Гэвч яарвал даардгийг санаарай.

Хилэнц

Хуучин найзтайгаа санаандгүй уулзаж магадгүй. Хэрэв тэр ханыг уривал бүү татгалзаарай. Өнөөдөр танд зөвхөн сайхан дуу, хөгжим тус болно. Өнөөдөр хөрөнгө оруулалтын тухай бодох ч хэрэггүй.

Нум

Өөрийгөө 100 хувь илэрхийлэх боломж гарч, бусдын анхаарлыг татна. Тодорхой тавьсан асуултад шууд хариулахаас зайлсхий. Интернэтээр дамжуулан худалдан авалт хийх хэрэггүй. Авсан зүйл нь хүссэн шиг байхгүй.

Матар

Нүүх шаардлага гарч магадгүй. Хэдийгээр та дургүй байгаа ч хожим нь сайхан санаа байсныг ойлгоно. Санаандгүй авсан мэдээлэл нь туйлын хэрэгтэй байж таарна. Та хэзээ өөрт байгаа зүйлээ үнэлж сурах вэ?

Хумх

Өнөөдөр таныг аз ивээнэ. Яаж ч хүссэн бусдыг шүүх гэж бүү яар. Мэргэч төлөгчөөс тусламж хүсэх хэрэггүй. Энгийн нэг луйварчинтай таарна.

Загас

Бүжиглэх хүссэн загасныхан өнөөдөр хүслээ биелүүлж чадна. Өнөөдөр цагтайгаа найзал. Эс бөгөөс хэрэгтэй газартаа очиж амжихгүй. Бусдын зөвлөгөөг сонсвол энэ өдрийг хүндрэл багатай туулна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu