Хонь
Танд таагүй ханддаг хэнбугайг ч дийлнэ. Гэхдээ инээмсэглэлээрээ зэвсэглээрэй. Сайн танихгүй хүнд сэтгэлээ нээх хэрэггүй. Өнөөдөр чин сэтгэлийн яриа өрнүүлэх өдөр нь биш. Өнөөдөр таны сонсохыг хүссэн зүйлийг хэн нэг нь хэлнэ гэж бүү хүлээ.
Үхэр
Гэрийн тэжээвэр амьтан авахад тохиромжтой өдөр. Тэр тантай хамт олон жилийг хамт өнгөрүүлнэ. Сүүлийн үед бодож, санаж байгаа зүйлээ өнөөдөр хэрэгжүүлэхээр шийднэ. Ноцтой зардал, худалдан авалт хүлээж байгаа тул хүслээ хязгаарлахыг зөвлөж байна.
Ихэр
Галзуурах хүсэл төрвөл буянаараа бол. Гэхдээ итгэлтэй хүмүүсийг сонгоорой. Амьдралд нь хайр гарч ирэхэд найз нөхдөө мартаагүй биз. Хэн нэгэн танд гомдсон тухай од эрхэс өгүүлж байна. Төлөвлөөгүй зардал гарч болзошгүй.
Мэлхий
Үдээс хойш та бүх хүнд боломжгүй зүйл байдаггүй гэдгийг батална. Таны шулуун зан бусадтай зөрчилдөхөд хүргэж магадгүй. Хэзээ ч харахыг хүсээгүй хүнтэйгээ санамсаргүй таарч болзошгүй.
Арслан
Сонирхолтой л зүйлээ хий. Ингэснээр хэн ч танд гомдохгүй. Өнөөдөр дэлгүүр хэсэх хэрэггүй. Мөнгөө дэмий үрнэ. Өдөржин мөнгөний тухай бодох хэрэггүй. Хүн бүрд л мөнгө хэрэгтэй байдаг. Байгаа зүйлдээ баярлаарай.
Охин
Уучлаарай, баярлалаа гэсэн ид шидтэй үгийг хэлэх өдөр. Зориг гаргаж, өөрчлөлт хийхгүй бол өнөөдрийн “муу” “бүр муу” болж магадгүй. Томоохон худалдан авалт хийхэд тохиромжгүй өдөр. Урам нь хугарна.
Жинлүүр
Өнөөдөр бусдад дэмжлэг үзүүлж эсвэл жинтэй зөвлөгөө өгнө. Өөрийнхөө бодлоо өөртөө үлдээсэн нь дээр. Мөнгөний үнэ цэнийг хэтрүүлээд байгаа юм биш биз. Аз жаргалыг мартаагүй биз.
Хилэнц
Ирээдүйгээ төлөвлөхөд тохиромжтой цаг. Хүслийн жагсаалтаа бичиж эсвэл зур. Эзэнгүй амьтан харвал хажуугаар нь өнгөрөх хэрэггүй. Өмнө нь очиж үзээгүй газар руу зүглэх хэрэггүй.
Нум
Хувь заяаныхаа эзэн болсон мэт санагдаж, сэтгэл гутралаа авдарт хийнэ. Цаашид хийх үйлдлээ зөв тодорхойлно. Бага ч гэсэн чөлөөт цаг гарвал өөртөө л зориул. Мөнгөтэй болгоомжтой бай. Санамсаргүй гээх эрсдэлтэй.
Матар
Оюуны хөдөлмөр хийхэд тохиромжтой. Гаднах өнгө, зүсэнд хууртахаас болгоомжил. Өнөөдөр хэзээ хэзээнээс хуурмаг байна. Баримт бичиг, тэр дундаа санхүүгийн баримттай ажиллахад хүндрэл гарна.
Хумх
Сайхан бие бялдартай болохыг хүсэж байгаа бол өнөөдрөөс эхэл. Өөрийгөө бүхнийг чаддаг гэж бүү бод. Боломжгүй зүйлийг давах гэж бүү хичээ. Яаран дүгнэлт хийхээс ч татгалзаарай.
Загас
Удаан хүлээсэн санал авна. Нөхцөл байдалд ямар ч хамаагүй хүнд дургүйцлээ илэрхийлэх вий. Өөрийгөө дэлхийн төв гэж бодож, андуурав.
Сэтгэгдэл ( 0 )