ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан аз жаргалыг шүргэх бус бүр барьж авна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 26

Хонь

Өөрийнхөө айдсыг дарж, өөрт баймгүй эр зориг гаргана. Аливааг олон өнцгөөс харж сурахгүй бол хэзээ ч ур чадвараа дээшлүүлж чадахгүй. Өнөөдөр айлд зочлох хэрэггүй. Таныг хүлээгээгүй.

Үхэр

Өнөөдөр ямар нэгэн бүтээлч зүйл хий. Амар амгалан авчирна. Хэн нэгнийг тагнах гэж бүү оролд. Таны олж мэдсэн зүйл сайн зүйл авчрахгүй. Та өөрөө зөвөөр ойлгохгүй. Толгойд нь орж ирэх санааг үл тоо. Эерэг үр дүнд хүргэхгүй.

Ихэр

Өнөөдөр танд удаан хугацааны турш түшиг, тулгуур болох хүнтэй санамсаргүй таарна. Ажил хэргийн харилцаа холбоо хэзээ хэзээнээс илүү унтаа байдалд орох тул чухал яриа хэлэлцээгээ хойшлуул. Сайн түншүүдээ алдаж мэднэ.

Мэлхий

Боломж гарвал өөрийгөө сонс. Утсаар ярих эсвэл асуултад хариулах хүсэл төрөхгүй бол тэгэх шаардлага байхгүй. Бусдын жижиг ч гэсэн алдааг уучлахгүй, бусдад хатуу хандана. Зам дээр болгоомжтой байхад гэмгүй.

Арслан

Өнөөдөр та аз жаргалыг шүргэх бус бүр барьж авна. Өөдрөг сэтгэл санаа чухал ажлыг амжуулахад нь тус болно. Өнөөдөр итгэлтэй хүндээ ч мөнгө бүү зээлээрэй.

Охин

Өнөөдөр олон хүн танд татагдана. Хамгийн гол нь таны халуун дулаан байдал бүгдэд нь хүрэлцэх ёстой. Өөрөөсөө сул дорой хүнийг бүү гомдоо. Хорвоо бөөрөнхий гэдгийг санаарай.

Жинлүүр

Эртнээс хэн нэгэнтэй утсаар ярихыг хүссэн ч шийдэж чадахгүй байсан бол өнөөдөр заавал шийдээрэй. Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Өдөржин хүүхэд насаа дурсан, өнгөрсөн рүү эргэн очихыг хүснэ.

Хилэнц

Гаднын дарамт, шахалтад бүү ор. Өөрийнхөө хүсэл, тэмүүллээ өөрчлөх хэрэггүй. Учир нь таны зүг чиг хамгийн зөв байсныг хүмүүс ойлгоно. Өнөөдөр таныг хэн нэгэн илчилнэ. Хайртай хүнтэйгээ ярилцах ч тэр таныг ойлгож, сонсохгүй.

Нум

Хэн нэгэн таны хаалгыг тогшиж байгаа ч та гэртээ байхгүй дүр эсгэсээр байгаа бол өнөөдөр үүдээ нээ. Маш сайн хүн орж ирнэ. Найз нөхөдтэйгөө цагийн өнгөрүүл. Хамтрагч нь алдаагаа тан руу чихэхийг оролдоно.

Матар

Ямар ч асуудлаар удирдлагадаа хандаж болно. Тэр таныг сонсож, дэмжинэ. Бусдыг командлахдаа хэтрүүлэв. Бусдад хэт өндөр шаардлага тавихаа боль. Тэд төгс программчилсан робот биш зүгээр л хүмүүс шүү дээ.

Хумх

Та өөрөө өртөө хамгийн сайн зурхайч, сэтгэл зүйч, үзмэрч. Тиймээс зөвхөн өөрийгөө сонсоорой. Хариуд нь хүссэнээ авна. Өнөөдөр мөрөөдлөөр дүүрэн өдөр. Гараас нь юу ч гарахгүй.

Загас

Сугалаа худалдаж авдаг л өдөр. Ажил дээр нь шинэ хүн ирнэ эсвэл шинэ дүрэм гарна. Түрэмгийн зангаа барь. Зодоонд хүргэж болзошгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu