Боксын ДАШТ: Эхний өдөр тулалдсан Д.Давааням ялагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Ц.Энхтүвшин . "Таван цагариг”

2019 оны есдүгээр сарын 9-нд ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо"-д ордонд сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

ОХУ-ын Екатеринбург хотноо эхэлж буй сонирхогчдын боксын ДАШТ-д Монголын "ширэн бээлийт"-нүүдээс 75 кг-ийн жингийн Даваасүрэнгийн Давааням өнөөдөр Узбекистаны Ф.Кахрамоновтой тулалдаж, 0:5 (27:30, 27:30,27:30,28:29,28:29)оноогоор ялагдаж тэмцээнээ өндөрлөлөө.

Монголын шигшээ баг

52 кг-ийн жинд Х.Энхмандах,

57 кг-ийн жинд Э.Цэндбаатар, Х.Энх-Амар

63 кг-ийн жинд Б.Чинзориг,

69 кг-ийн жинд Г.Баярхүү,

75 кг-ийн жинд Д.Давааням,

81 кг-ийн жинд Н. Шинэбаяр,

91 кг-ийн жинд С.Эрдэнэбаяр.

Өнөөдөр 81 кг-ийн жинд Нармандахын Шинэбаяр эхний тойрогт Узбекистаны Д.Рузметовтой тоглоно. Хэн ялсан Конго улсын К.Питатай учрах юм.

Мөн 91 кг-ийн жинд Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр эхний тойрогт Словакын Д.Михалектай оноолт таарсан. Есдүгээр сарын 10-нд болох уг тулаанд ялсан нь дараагийн тойрогт Казахстаны В.Левиттэй тулалдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top