Э.Цэндбаатар “хэлмэгдлээ” буюу AIBA өөрчлөгдөөгүй хэвээр

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

ОХУ-ын Екатеринбург хотын “Екатеринбург Экспо” ордонд сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж, өчигдөр /2019.09.22/ өндөрлөлөө.

Жүдо, чөлөөт бөхөөс ялгаатай нь боксын ДАШТ хоёр жилд нэг удаа зохиогддог билээ. Гэхдээ ОУОХ-ноос ДАШТ-ээс олимпын эрх олгохгүй гэдгийг зарласан.

Энэ удаагийн ДАШТ-д манай найман боксчин оролцсоноос 57 кг-ын жингийн Э.Цэндбаатар л медалийн төлөө шалгаран үлдсэн. Токиогийн олимпын дараа мэргэжлийн бокст орно гэдгээ зарлаад байгаа Э.Цэндбаатар хүрэл медаль хүртлээ. Гэхдээ энэ бол алтын дайтай хүрэл байлаа. Сонирхогчдын боксын холбоо авлига, найраа хэт газар авсан тул ОУОХ-ноос шийтгэл хүлээгээд байгаа. Олимпод орохын тулд шинэчлэл хийсэн гэж байгаа ч үнэндээ байдал хэвээр үлджээ.

Э.Цэндбаатар эхлээд Киргизийн Сейтек Уулу Мунарбекийг 5-0 оноогоор ялсан. Дараа нь Унгарын Ролан Галошийг илт давуу 5-0 оноогоор ялж, Ирландын Курт Уолкерийг мөн 5:0 ялж, медалийн болзол хангасан. Медалийн өнгөө хувиргахаар Узбекистаны боксчин, Азийн наадмын аварга Миразизбек Мирзахалиловтой тулалдахад шүүгч нар илт булхайтай оноо өглөө. Хоёр тамирчин тун ижилхэн өрсөлдөж, Э.Цэндбаатар давуу байсан ч шүүгчид 0:5 (28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30) оноогоор Узбекистаны боксчинд ялалт өгсөн.

Тулааны дараа манай боксын холбооноос Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шийдвэрийг эсэргүүцэж, Олон улсын боксын холбоонд (AIBA) дүрмийн дагуу эсэргүүцлийн бичиг өгсөн байна. Манай тамирчныг ялсан Миразизбек финалд олимпын хошой хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, нэг мөнгөн медальт Кубын Лазаро Альварес Эстрадаг ялж, дэлхийн аварга болжээ. Кубын тал мөн энэ тулааны үр дүнг эсэргүүцсэн.

“Екатеринбург 2019” ДАШТ-ий шүүлтийн будлиан ганц энэ жин биш. 91 кг-д Казахстаны Левит Эквадорын Хулио Кастильод ялагдаад эсэргүүцсэн ч хүлээн аваагүй. Харин 91 кг-д Оросын Максим Бабанин Их Британийн Эдвард Кларкт 2-3 ялагдаад эсэргүүцэл илэрхийлсэн. Холбооноос хуралдаад орос тамирчинд ялалт өгсөн байна.

Багийн дүнгээр гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай Узбекистан тэргүүлж, нутгийн эзэн ОХУ гурван алт, нэг хүрэл медаль, Казахстан нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай удаалжээ.

ДАШТ-ий Шилдэг боксчноор Узбекистаны хүнд жингийн Баходир Жалолов шалгарлаа. Сонирхолтой нь тэрбээр мэргэжлийн боксчин. Мэргэжлийн тавцанд зургаа тулалдаж, зургаан удаа хүнд цохилтоор ялсан бөгөөд энэ сарын 29-нд мэргэжлийн дараагийн тулаанаа хийх гэж байгаа гэнэ. Шилдэг дасгалжуулагчаар ОХУ-ын Виктор Фархутдинов тодорчээ.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(59.153.113.154) 2023 оны 11 сарын 21

Мэргэжлийн боксын 6тулалдсан юм бол яаж сонирхогчид ороод байгаа юм бэ?\n

0  |  0
эгэл(66.181.189.217) 2019 оны 09 сарын 29

Бурууг өөрсдөөсөө эрвэл хождог болно доо Цэндбаатарт амжилт хүсьэ

0  |  0
Зочин(172.58.31.138) 2019 оны 09 сарын 24

Узбекистаны боксчин хамаагүй илүү юм байлээ цэндээ хожигдсон, ялагдлаа хүлээж сур

0  |  0
Зочин(202.126.89.153) 2019 оны 09 сарын 24

Яалт ч гүй цэндбаатар ялагдсан узбек боксчин ажиллагаа илүү бсан харин нөгөө 2 эргэлзээтэй ялагдсан дасгалжуулагч нар хурд тусгай болон тэсвэрийн чанар сайжруулах бэлтгэлдээ анхаарах хэрэгтэй

2  |  0
Fan(202.55.188.42) 2019 оны 09 сарын 24

Ingeed yum bolgond daragdsan ntr gehee bolih heregtei bgam dutuu togloson n haragdsan yumsan... tgeed bichig ntr hurguuleed zugeerl ulsdaa shudargaa shuuu !!!

1  |  0
Zochin(103.229.121.131) 2019 оны 09 сарын 24

Ug togloltig harsan,yalihgui dutuu togloh shig sanagddan manai tamirchin,buruu shuult gej helheergui haragdsan daa,bas hojigdoj surmaar bna

2  |  0
bacha(103.229.122.143) 2019 оны 09 сарын 24

1 дээр хожсон 2 дээр тэнцүү 3 дээр илт давуу өөр яаж тоглохын. Цохилт авдаггүй боксчин гэж байдаггүй юм. Мэдээж хэрүүл биш гомдол гаргалгүй яахын энэ чинь тамирчины хэдэн жилийн хөдөлмөр ганц хүнийх ч биш. Ямар техник дутуу байна ийм хачин юм бичихээ боь

1  |  0
3(202.21.109.35) 2019 оны 09 сарын 24

muu bsan busad ruu chiheheer beltgelee sain hii oshooduruu bna yag yneniig helehed

1  |  0
o(109.252.83.215) 2019 оны 09 сарын 24

ялагдсаан муу бсан

1  |  0
ҮНЭН(66.181.161.43) 2019 оны 09 сарын 24

ХҮРЭЛ БОЛНОО. УГААСАА ЯЛАГДСАН. БҮХ ЮМАНД БИТГИЙ ХЭРҮҮЛ ХИЙ. ЦЭНДБААТАРТ ИХ ИРЭЭДҮЙ БАЙНА. ХӨӨРХӨН ЦОГЛОГ ЗАЛУУДАА АМЖИЛТ ХҮСЬЕ. АМАРХАН ХЯЛААГААД БАЙНА. АНХААРНА БИЗ

2  |  0
Nuudel(66.181.161.29) 2019 оны 09 сарын 24

Угаасаа л муу Цэндбаатар дутуу байсан. Эсрэг тамирчин нь цаг дуустал яаж ажиллаж байлаа. Шүүлт бол яг л байсан. Харин манай Чин зориг, Энхмандах 2- ын тоглолтын шүүлт бол эргэлзээтэй байсаан.

1  |  0
зочин(202.126.89.136) 2019 оны 09 сарын 23

техник тактик дээр ажиллахгүй бол болохгүй нь дээ.раундын дундуур тэр дасгалжуулагчын зөвлөгөө энэ тэр муу байнаа.олон цохилт алга тэсрэлт байхгүй

0  |  0
иргэн(43.228.129.229) 2019 оны 09 сарын 24

одоо болиоч ээ юм л бол луйвар энэ тэр худлаа ш дээ, тамирчид нь ялагдаад хариуцлага хүлээхгүй шүүгч буруу л гэнэ. илүү бол илүүрхэж л үз лдээ, худлаа л бна лээ ш дээ

2  |  0
Enh(202.126.89.43) 2019 оны 09 сарын 23

сайн. арай жахан шатчихлаа.

0  |  0
zochin(202.70.33.242) 2019 оны 09 сарын 23

muu l blaa sh dee

0  |  1
zochin(202.70.33.242) 2019 оны 09 сарын 23

muu l blaa sh dee

0  |  1
Top