Ц.Энхтүвшин "Таван цагариг"
ОХУ-ын Екатеринбург хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-гийн тулаанууд явагдлаа.
Энэ "даваанд" манай гурван ширэн бээлийтэн үлдээд байснаас эхлээд 63 кг-ын жингийн Б.Чинзориг маань рингэнд гарлаа. Үүний өмнөх БНХАУ-ын боксчинтой хийсэн тулааны үеэр Б.Чинзоригийн маань баруун гарын сарвууны ясны хугаралтын хуучин гэмтэл сэдэрч нэмж цуурсан байжээ. Гэвч манай боксчин тамирчин хүний тэсвэр хатуужил харуулан рингэнд гарч Энэтхэгийн М.Каушиктай гурван раунд тулалдсан ч 0:5 (28:29, 37:30,28:29,28:29,27:30) оноогоор ялагдлаа. Тэмцээний дараа Чинзоригийг эмнэлэгт хүргэж , гэмтлийн зургийг авхуулахад цууралт нэмэгдсэн байсан бөгөөд эмч нар шохой тавьж, хоёр сар шохойгоо авахгүй байхыг анхааруулжээ. Медаль хүртэх боломжтой байсан нэгэн тамирчин маань ийн харамсалтай тэмцээнийг дуусгасан. Гэмтлээ хурдан гүйцэд эдгээгээд ирэх жил болох Олимпын эрх олгох тэмцээнд амжилттай оролцож эрхээ авахыг Чинзоригтоо хүсье!
Мөн 69 кг-ын жинд Г.Баярхүү маань Иорданы Э.Зейадтай тулалдсан ч 0:5 -аар хожигдлоо.
Харин 57 кг-ын жинд өрсөлдөж буй Э.Цэндбаатар маань Унгарын Р.Галошийг 5:0 оноогоор хожиж шөвгийн наймд шалгарлаа. Өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны орой (орон нутгийн цагаар 19:00) Э.Цэндбаатар Ирландын боксчин Курт Уолкертэй медалийн төлөө тулалдах юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Гар нь хугарсан ч гэсэн хойш алхалгүй тоглолтоо дуусгасан мундаг байсаан. Дараа жил дэлхийн аварга болоорой.