ДАШТ: Э.Цэндбаатар Курт Уолкертой медалийн төлөө тоглоно

2019 оны 09 сарын 18

Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд явагдаж байна. Манай шигшээ багаас гурван тамирчин үлдээд байсан.

Есдүгээр сарын 17-нд манай гурван боксчин гурвуулаа рингэнд гарлаа. Эхлээд 63 кг-ын жинд Б.Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай тулалдаж, ялагдлаа.

69 кг-ын жинд Г.Баярхүү Иорданы Эашиш Зейадтаы тоглож, 0:5 харьцаатай ялагдал хүлээсэн.

57кг-ын жинд Э.Цэндбаатар Унгарын Ролан Галошийг илт давуу 5-0 онолгоор буулган авлаа.

Ийнхүү Цэндээ шөвгийн наймд үлдэн, медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. Түүний өрсөлдөгч нь Ирландын Курт Уолкер. Энэ жилийн Европын наадмын аварга, 24 настай тамирчин. 2017 оны Европын аваргын хүрэл медальт.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

1  |  0
Мс(202.126.88.61) 2019 оны 09 сарын 18

Гайгүй учраа юм шиг бнаа тэсрэлт муутай юм бна харин мөч урттай юм

0  |  0
Zochin(213.61.242.164) 2019 оны 09 сарын 18

Yalahad ih hund bh uym bna daa,manai Tsendbaatar ene armyanaas ch namhan hurch toglohod hezuu haragdana

0  |  0
Top