Э.ЦЭНДБААТАР Дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 21

Ц.Энхтүвшин . "Таван цагариг"

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн манай тамирчдын хувьд өндөрлөлөө.

Энэ удаагийн ДАШТ-д 78 орны 365 боксчин оролцсоноос 15 орны 32 ширэн бээлийтэн медалийн болзол хангасны дотор Монголын Э.Цэндбаатар багтлаа.

57 кг-ийн жинд өрсөлдсөн манай боксчин, Азийн наадмын болон Ази тивийн аварга Эрдэнэбатын ЦЭНДБААТАР өчигдөр /2019.09.21/ Узбекистаны боксчин, Азийн наадмын аварга Миразизбек Мирзахалиловтой энэ тэнцүү тулалдсан ч шүүгчид 0:5 (28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30) оноогоор Узбекистаны боксчинд ялалт өглөө.

Монголын боксчдын дэлхийн рингнээс хүртсэн медалийн буухиаг залгамжилсан, 22 настай Э.Цэндбаатартаа дахин баяр хүргэж, дэлхийн медалиа Олимпийн медальтай ихэрлүүлэхийг ерөөе!

Цэндээ боксын Дэлхийн АШТ-ээс медаль хүртсэн Монголын 9 дэх боксчин, 11 дэх медалийн эзэн боллоо.

Ингээд боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан боксчдоо дахин нэг сануулъя.

АЛТ: П.Сэрдамба. 2009 он .Милан

Мөнгө: Р.Отгонбаяр. 1982 он. Мюнхен

Мөнгө: Т.Үйтүмэн. 1997 он. Будапешт

Мөнгө: Э.Бадар-Ууган . 2007 он.Чикаго

Мөнгө: Н.Төгсцогт. 2009 он. Милан

Хүрэл: Э.Цогтжаргал. 1993он.Тампере

Хүрэл: У.Мөнх-Эрдэнэ. 2009 он.Милан

Хүрэл: П.Сэрдамба.2011 он. Баку

Хүрэл: У.Мөнх-Эрдэнэ.2013он.Алматы

Хүрэл: Д.Отгондалай.2017 он .Хамбург

Хүрэл: Э.Цэндбаатар. 2019 он. Екатеринбург

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top