Ц.Энхтүвшин . "Таван цагариг"
ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрийн тулаанууд явагдаж дууслаа. Өчигдөр (2019.09.10) манай хоёр боксчин рингэнд гарснаас 81 кг-ийн жинд Нармандахын Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовт 0:5 -аар, 91 кг-ийн жинд Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр Словакын Д.Михалект 1:4-өөр тус тус хожигдлоо.
ДАШТ-д оролцож буй манай долоон тамирчны гурав нь ийнхүү тэмцээнээ дуусгалаа.
Манай боксчдын дараагийн тулаан есдүгээр сарын 14-нд болох бөгөөд энэ өдөр 52 кг, 63 кг-ийн тулаан явагдах юм.
52 кг-ийн жинд 41 боксчин оролцож байгаа ба манай Хархүүгийн Энхмандах эхний тойрогт хийлсэн бөгөөд Казахстаны С.Бибоссиновтой тулалдана. Хэрэв түүнийг ялахын бол шилдэг 16-д Колумб, Аргентин, Тайландын аль нэгтэй таарна.
63 кг-ийн жинд хамгийн олон буюу 53 боксчин өрсөлдөж буй. Манай Баатарсүхийн Чинзориг эхлээд мөн л гоц мөргөсөн ба есдүгээр сарын 14-нд БНХАУ-Палестиний ялсантай тулалдана. Энэ учрааг дийлбэл дараа нь Холланд-Польш, Кыргызстан-Энэтхэгийн хэн гарч ирсэнтэй хүч үзэх юм.
Сэтгэгдэл ( 0 )