ДАШТ: Э.ЦЭНДБААТАР өнөөдөр хагас шигшээд тулалдана

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Ц.Энхтүвшин . "Таван цагариг"

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ тулаанууд өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд болно. Энэ удаагийн ДАШТ-д 78 орны 365 боксчин оролцсоноос 15 орны 32 "ширэн бээлийтэн" медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгараад байна.
 

Тухайлбал, Казахстаны зургаа, Узбекистаны тав, Английн дөрөв, Куба, ОХУ-ын тус бүр гурав, Энэтхэгийн хоёр, Франц, Монгол, АНУ, Армен, Бразил, Филиппин, Болгар, Австрали, Эквадорын тус бүр нэг нэг боксчин өнөөдөр рингэнд гарах ажээ.

57 кг-ын жинд өрсөлдөж буй манай боксчин, Азийн наадмын болон Ази тивийн аварга Эрдэнэбатын ЦЭНДБААТАР орон нутгийн (ОХУ.Екатеринбург) цагаар оройн 19.00 цагаас Узбекистаны боксчин, Азийн наадмын аварга Миразизбек Мирзахалиловтой тулалдах юм.

Энэ тулаанд ялалт байгуулсан нь олимпын хошой хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, нэг мөнгөн медальт Кубын Лазаро Альварес Эстрада болон 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Английн Петер Макгрэйл нарын хэн ялсантай алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gg(43.228.129.86) 2019 оны 09 сарын 20

zindaa.mn сайтын фэйсбүүк хууддсаар

0  |  0
tuvshin(122.201.23.201) 2019 оны 09 сарын 20

haanaas uzej boloh ve? medeelel ogooch

0  |  0
Top