Боксын ДАШТ: Э.ЦЭНДБААТАР медалийн болзол хангалаа

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Ц.Энхтүвшин. "Таван цагариг"

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын Дэлхиын АШТ-ий медалийн төлөө тулаанууд эхэллээ.

57 кг-ийн жинд өрсөлдөж буй манай боксчин Азийн наадмын болон Ази тивийн аварга Эрдэнэбатын Цэндбаатар Ирландын Курт Уолкертэй тулаан хийж, эхнээсээ л санаачилгыг авч тоглон 5:0 ( 30:27, 29:28,29:28,30:27,30:27) оноогоор ялж медалийн болзол хангалаа.

Одоо цаашид медалийн өнгөө хувиргах тулаанууд Цэндээг хүлээж байна. Монголын боксчдын амжилт арвин түүхийг залгамжлагч, дэлхийн аваргын медалийг буухиаг таслаагүй Э.Цэндбаатартаа баярлалаа!
 

Монголын бүх боксын "гэр бүл", үе үеийн боксчид, багш дасгалжуулагчид, эмч нар, Монголын боксын холбооны хамт олонд баяр хүргэе!
 

Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ анх 1974 онд Кубын Хавана хотноо зохиогдсон бөгөөд 1989 оноос хойш хоёр жил тутам зохиогддог болсон билээ.Монголын боксчид ДАШТ-ээс нийтдээ 10 медаль ( 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл) хүртээд байгаа. Энэ амжилтаар ДАШТ-ээс медаль хүртсэн 69 орноос 21-д бичигддэг билээ.
 


Ингээд боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан боксчдоо дахин нэг сануулъя.

АЛТ: П.Сэрдамба. 2009 он .Милан

Мөнгө: Р.Отгонбаяр. 1982 он. Мюнхен

Мөнгө: Т.Үйтүмэн. 1997 он. Будапешт

Мөнгө: Э.Бадар-Ууган . 2007 он.Чикаго

Мөнгө: Н.Төгсцогт. 2009 он. Милан

Хүрэл: Э.Цогтжаргал. 1993он.Тампере

Хүрэл: У.Мөнх-Эрдэнэ. 2009 он.Милан

Хүрэл: П.Сэрдамба.2011 он. Баку

Хүрэл: У.Мөнх-Эрдэнэ.2013он.Алматы

Хүрэл: Д.Отгондалай.2017 он .Хамбург

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
Б(45.117.32.3) 2019 оны 09 сарын 19

Баярлалаа

3  |  0
Top