Ц.Энхтүвшин . " Таван цагариг"
ОХУ-ын Екатеринбург хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын Дэлхийн АШТ-ий 57 кг-ийн жинд өрсөлдөж буй манай Э.Цэндбаатар өнөөдөр Кыргызстаны Сейтек Уулу Мунарбектэй хийж, гурван раундын турш илүүрхэн тоглож, 5:0 (30:27, 30,27,30:27,30:27,30:27) оноогоор яллаа.
Манай боксчин жин нэлээд хасаж, жиндээ орсон ч эхний тулаандаа итгэлтэй сайхан тоглосон, цаашид бие тавирч улам сайн тоглох байх.
20 дахь удаагаа зохиогдож буй боксын ДАШТ-д манай долоон боксчин оролцсоноос Б.Чинзориг, Э.Цэндбаатар нар 16-д шалгараад байна.
Маргааш 69 кг-ийн жингийн Г.Баярхүү рингэнд гарах юм.
Сэтгэгдэл ( 0 )