Наймдугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Гичгэнэ Хөх-Оруулга гэдэг газар загасчлахаар очсон иргэн сураггүй алга болсон байдаг. Тодруулбал, Улаанбаатар хотоос тус газарт дөрвөн иргэн загасчлах зорилгоор очсон ч тухайн өдрийн 19:00 цагийн орчимд 46 настай Э алга болсон тухай хамт явж байсан гурван иргэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Мэдээллийн дагуу Тариат сумын Цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн нь есдүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Ингэснээр онцгой байдлын албаны зургаан алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус өдрийн 15:10 цагт Хөх-Оруулга гэх хадан хавцлаас иргэн Э-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )