БИЧЛЭГ: Амь хохирогч өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй хоёр хүн нас барсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн.
 
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 29 настай Ч болон эмэгтэй 27 настай О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн хордлогод орсон байдалтай нас барсан байжээ. Урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан ба хэргийн газраас эд мөрийн баримтаар мөнгөн дэвсгэрт гурван ширхэг, тунгалаг шингэн 100 г, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авчээ.
 
Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад нас барсан эрэгтэй нь өмнө нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан гэх хэргээр шалгагдаж шүүхээс ял шийтгүүлж байсан нь тогтоогджээ.
 
БИЧЛЭГ ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Manai uls monholru(211.36.144.151) 2019 оны 09 сарын 13

Manai uls moholruugee ywhmj bnadoo 50s 70 huwi yaduu har tamhhind awtsan awliga heel hahuuli shudarga bus noyolson idahgui mohoj ali ilaiin koloni bolohnee. Terneea ni omno oor ulsruu durwen garah mini

0  |  0
Rip(98.253.30.34) 2019 оны 09 сарын 10

Oo hoorhii odoo bvr O.D bolood ehlesen uu.

0  |  0
Top