Европын холбооны санхүүжилттэйгээр ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслөөс Мал эмнэлгийн ерөнхий газар, Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран малын “Гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй” гэсэн ойлголттой холбоотой үг хэллэгийг англи хэлнээс хэрхэн орчуулах, ойлгох талаар хоёр дахь удаагаа наймдугаар сарын 28-нд хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, Ариун цэврийн төв лабораторийн мэргэжилтнүүд, газрын дарга нар болон олон улсын төсөл хөтөлбөрийн ажилтан нар оролцов.
Гуравхан сая хүн амтай ч, 66 сая малтай Монгол улсын хувьд мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь даац нь хэтэрч доройтоод байгаа бэлчээрийг хамгаалах, малыг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулж малчдын амьжиргааг сайжруулах зэрэгт чухал ач холбогдолтой байх юм. Гэвч Монгол улсын хувьд мал, махны экспортыг нэмэгдүүлэхэд малын гоц халдварт, ялангуяа шүлхий өвчний гаралт буурахгүй байгаа нь гол саад болж байна. Нэгэнт малын гоц халдварт өвчингүй улс орон болоход тодорхой хугацаа шаардагдах тул гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй буюу “компартмент”-ыг байгуулж ажиллах нь одоогийн нөхцөлд хамгийн үр дүнтэй хувилбар юм. Ийм малын гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулах үйл ажиллагаа нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн код”-ын 4 дүгээр бүлэгт заасан шалгуурт нийцсэн байх ёстой. Тус кодыг англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэн орчуулж, нэр томьёонуудын монгол орчуулга дээр мэргэжилтнүүд санал нэгдлээ.
Мал эмнэлэгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатар хэлэхдээ монгол улс гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулж чадвал, манай улсаас малын гоц халдварт өвчний статусаараа илүү сайн улс орнууд, тухайлбал Казакстан улс мах худалдан авахад бэлэн байгааг онцоллоо. Тэрээр хэлэхдээ гоц халдварт өвчнөөс хамгаалсан “бүс” гэхгүй “аж ахуй” гэж ярьж хэвших хэрэгтэйг санал болголоо.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн код”-ыг монгол хэл рүү орчуулахдаа нэр томьёонуудыг зөв ойлгож орчуулах нь гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулах ажлын үндэс суурийн нэг болох юм. Мэргэжилтнүүд малын гоц халдварт өвчнөөс хамгаалах арга хэмжээтэй холбоотой 120 гаруй нэр томьёоны орчуулга дээр санал нэгдлээ. Энэ талаарх гурав дахь хэлэлцүүлгийг 11 дүгээр сард Мал эмнэлгийн ерөнхий газар удирдан зохион байгуулахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319