Төв аймгийн замд ноцтой осол гарч, гурван хүн эмнэлэгт хүргэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Улаанбаатар-Төв аймгийн зам дээр гурван автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол өчигдөр буюу есдүгээр сарын 11-ний өдөр гарчээ. Тээврийн цагдаагийн албаныхан болон яаралтай түргэн тусламжийнхан ослын газар дээр шуурхай ажиллаж  гэмтсэн иргэдийг эмнэлэгт хүргэсэн байна. Ослын улмаас нас барсан хүн байхгүй бөгөөд гурван иргэн хүндэвтэр гэмтсэн гэх мэдээллийг албаныхан өгч байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар зам дээр зогсож байсан автомашины араас хурдтай явж байсан том оврын машин мөргөсөн гэх бөгөөд уг машины тормос ажиллагаагүй болсон учраас уг осол гарсан байж болзошгүй хэмээлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top