Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Цэвэр агаар Цээж дүүрэн амьсгал” уриатай “БАЙГАЛЬ ОРЧНЫ БУЛАН” байгуулах аянг зарлалаа.
Аян Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулиудын дунд 2019.09.01-2019.12.15-ны хооронд зохион байгуулагдана.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгон зөв хандлагыг төлөвшүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, сургуульд байгалийн орчинг бүрдүүлэх, эцэг эх, сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилготой уг аяны шилдэг булан байгуулсан сургуулиудыг 500’000-2’000’000 төгрөгөөр урамшуулах юм байна.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Ерөнхий боловсролын сургуулиудын ажилтнууд, сурагчид, сургуулиудын эко клубийн гишүүдийг аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )