ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг энэ сарын 09-10-нд шилжих шөнө Авлигатай тэмцэх газраас саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүнийг 48 цаг саатуулаад үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн өчигдөр орой сулласан байна. Ч.Алтанхуягийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй, албан тушаалаа урвуулан ашиглаж ашиг олсон гэх хэргээр шалгаж байгаа ба энэ хэрэгт тус газрын хоёр албан тушаалтан холбоотой гэх мэдээлэл бий.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХАМ(202.126.89.6) 2019 оны 10 сарын 23

ЦАГААН ЗАХТАЙ ХУЛГАЙЧИЙГ СУЛЛАХ ХЭРЭГГҮЙ

0  |  0
Top