ОРХОН: Дулааны төв шугаманд нягтын туршилт хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэглэгчдэд халаалт дулааныг түгээж эхэлдэг билээ. Халаалтын бэлтгэл ажлын хүрээнд Эрдэнэт хотын “ЭДЦС” ТӨХК нь есдүгээр сарын 13-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд дулааны төв шугаманд нягтын туршилт хийх бөгөөд энэ хугацаанд хэрэглэгчдийг халуун усаар хангахгүй. 

Харин “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК нь 13-14-ний өдрүүдэд Ус дулаан хуваарьлах, түгээх төвүүдийн хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 14-15-ны өдрүүдэд орон сууцны байруудын халаалтын системд дүүргэлт хийж халаалтыг өгч эхлэх бөгөөд 16-ны өдрөөс эхлэн байр орон сууцны халаалтын системд тохируулга хийх, хий авч халаалтыг жигдрүүлэх ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

Мэдээллийн төв  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top