ОРХОН: Караоке, баарны үйл ажиллагааг зогсоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймгийн Онцгой коммиссын өчигдрийн /2020.02.12/ хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга захирамж гаргажээ.

Уг захирамжид, 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караоке, баарны үйл ажиллагааг  гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэр гаргажээ. 

Мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний бүхий л газрууд 18:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, иргэд маскаа тогтмол зүүж хэвших, маск зүүгээгүй иргэдэд үйлчилгээний байгууллагууд үйлчлэхгүй байх, байгууллагууд биеийн халуун хэмждэг багажийг ашиглах, үйлчлүүлэх иргэдийн биеийн халууныг хэмжих, томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, нийтийн эзэмшлийн талбайд тодорхой графикийн дагуу ариутгал халдваргүйжилтын ажлыг зохион байгуулах асуудлыг захирамжид тусгаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top