Орхон аймгийн Жаргалант сумын нутагт өнөөдөр /2020.03.03/ 15:00 цагийн орчимд 5.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан М.Оюун-Эрдэнээс тодруулахад “Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урагш зургаан км-т 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Албан ёсны тодорхой мэдээллийг онцгой байдлын байгууллагад өгч байна” гэлээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон аймгийн төвийн иргэдэд мэдрэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )