ОРХОН: “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан хамтын ажиллагаагаа дүгнэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2020 оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Үүний хүрээнд жил бүр хоёр тал хамтарсан ажлын хэсэг гаргаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлдэг уламжлалтай. 2019 онд Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран хэрэгжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтээ 90.7 хувьтай гэж дүгнэлээ. Өнгөрсөн онд таван чиглэлд 13 арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хамтран хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк”-ын үйлдвэрлэсэн гагнуурын электродоос тус үйлдвэр 52 тонныг худалдан авахад 315 сая төгрөг зарцуулжээ. Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас 38 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан байна. Энэ нь нийт худалдан авалтынх нь ес орчим хувийг эзэлжээ. 

Мөн “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр, төлөвлөгөө”-г боловсруулж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан байна. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хаягдлын аж ахуйн 600 га гаруй талбайд тусгай бодис ашиглан цагаан тоосыг барьцалдуулах ажлыг хийжээ. Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 онд 20 орчим ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төслийг боловсруулж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.117.226) 2020 оны 02 сарын 19

Алхагч эскваторыг бага нуураас туршлага судалж эрдэнэтэд

0  |  0
Top