ОРХОН: Коронавирусээс сэргийлэхэд 172 сая төгрөгийн хандив цугларчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.03.09/ ес дэх удаагийн хуралдаанаа зохион байгуулж, зарим нэг шийдвэрийг гаргалаа.

Энэ удаагийн хуралдаанаар Улсын онцгой комиссын есдүгээр хуралдаанаас гарсан архи согтууруулах ундааг худалдан борлуулах, баар, ресторануудын үйл ажиллагааг хориглох, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг аймаг орон нутагтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцав.

Мөн сэжигтэй тохиолдолд иргэдийг тусгаарлах, ажиглах, коронавирусийн халдвар илэрсэн үед өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх нэгдүгээр эрэмбийн эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах, цаашид тусгаарлах байраар ашиглаж болох нөөц байрууд болон түүнд ажиллах, эмч эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдлыг хангах, зайлшгүй тохиодолд дайчлах, үүнтэй холбоотойгоор зарим нэгэн гарах санхүүгийн зардлын тооцоог урьдчилсан байлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Одоогийн байдлаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Онцгой комисст байгууллага, ААН, иргэдээс 172 сая төгрөг болон амны хаалт, дархлаажуулалт дэмжих бэлдмэл, гар ариутгагч, хамгаалалтын ажлын хувцас, зайнаас халуун хэмжигч зэрэг 8800 гаруй эд зүйлс төвлөрөөд байгаа бөгөөд одоогийн байдлаар энэ бүх зүйлс аймгийн Онцгой байдлын газарт  хадгалагдаж байна. 

Энэ хөрөнгө мөнгө, эд зүйлсийг ажлын хэсэг томилон шаардлагатай байгаа ажлуудыг эрэмбэлж иргэдийн хандивыг зүй зохистойгоор зарцуулах талаар ярилцлаа. Тухайлбал, вирусийн халдварт өвчин илэрсэн тохиолдолд БОЭТ-ийн Халдвартын тасагт халдвартай өвчтөнүүдийн голомтод орж ажиллах эмч, сувилагч нарыг тусгаарлах, түр амрах байрыг бэлтгэх, засварлахад зориулж 17 сая төгрөгийг хандиваар цугларсан хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ. 

Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.71) 2024 оны 10 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Top