Орхон, Дархан-Уулд илэрсэн сэжигтэй тохиолдлын хариу өнөөдөр гарна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

Орхон, Дархан-Уул аймгуудад коронавирусийн халдвар авсан байж болзошгүй тохиолдол өчигдөр /2020.02.05/ бүртгэгдсэн.

Тайваньд нэгдүгээр сарын 7-30-ны өдрүүдэд зорчсон 30 настай эмэгтэй өчигдөр Дархан-Уул аймгийн эмнэлэгт хандаж, эмнэлгийн хяналтад ороод байна.

Мөн БНХАУ-ын Ухань хотоос ирсэн Булган аймгийн иргэн 25 настай эрэгтэйг Орхон аймгийн Эрдэнэт хотын эмнэлэгт тусгаарласан. Тэрбээр өчигдөр Орхон аймгийн “Мэндцэцэн” өрхийн эрүүл мэндийн төвд хандсанаар түүнийг эмнэлгийн байгууллага хяналтдаа авсан юм.

Дээрх хоёр иргэнээс зохих шинжилгээг авч, ХӨСҮТ-д шинжилгээний дээжийг илгээсэн. Өнөөдөр дээрх сэжигтэй хоёр тохиолдлын хариу гарах юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.180.14) 2020 оны 02 сарын 06

Малнууд юмаа хүнийг бодохоо байг гэхэд өөрийгөө гэр бүлээ бодож болдоггүй юм байхдаа.Яг Ухань хотоос байхдаа яахав дээ.Нөгөө УБ.н ЭМЯ онцгой албаныхан мэргэжлийн хяналт хил гаалийн хяналтын хаагуур яваад Орхонд хүртэл явчихав аа

1  |  0
Сийлэгмаа(202.9.40.111) 2020 оны 02 сарын 06

Орхонд согтуу новш худал хэлж будилуулсан байна

0  |  0
mn(202.131.243.186) 2020 оны 02 сарын 06

ГАЙГҮЙ Л БАЙГААСАЙ

0  |  0
Top