ЕБС-иудын хичээл сургалтын үйл ажиллагаанд энэ сарын 30-ны өдөр хүртэл түр хөл хорио тогтоосонтой холбогдуулан Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газар /БСУГ/-аас энэ сарын 2-ны өдрөөс эхлэн "Онлайн - сорил"-ын арга хэмжээг явуулж байна.
Онлайнаар сурагчдаас авах сорилд математикийн хичээлээр 788 сурагч, газар зүйн хичээлээр 19 сурагч, монгол хэлээр 512 сурагч, химийн хичээлээр165 сурагч хамрагджээ.
Өнөөдөр физик , орос хэлний хичээлийн онлайн сорилын даалгавар үргэлжилж байна.
Сорил шалгалт дуусахад сурагчид авсан оноогоо шууд харах боломжтой ба нэгдсэн дүнг аймгийн БСУГ-аас хэмжээсжүүлэн сургууль бүрээр гаргаж хүргүүлэх аж.
Сэтгэгдэл ( 0 )