ОРХОН: 27 эмч, сувилагчид 14 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Орхон аймаг 2016 оноос хойш Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай”, “Багш”, “Ач санах”, “Чөлөөт цагийн талбай” зэрэг 18 дэд хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь “Эмч” дэд хөтөлбөр юм.

Аймгийн ИТХ-ын 2017 оны VI хуралдааны 6/04 дугаар тогтоол  гарсантай холбоотой Орхон аймагт дөрөв дэх жилдээ тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудад  дэмжлэг үзүүлэх зөвлөлийн хурлын шийдвэрээр өнгөрсөн онд нийт 129 эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, ажилтнуудад 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.

2020 онд мөн эмч, эмнэлгийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэхээр 60 сая төгрөг төсөвт суужээ. 

Дэлхий нийтийг хамарсан коронавирус халдвараас сэргийлэх, бэлэн байдлын хангах, танадалт судалгаа хийх, сум, өрхийн эрүүл мэндийн үйлчилгээг гэрийн тусламж үйлчилгээ рүү бүрэн шилжүүлэн ажиллах зэрэг олон түмэнд хүрсэн бодитой ажлуудыг зохион байгуулахад  эмч нар маань тасралтгүй ажиллаж буй энэ цаг үед эмч эмнэлгийн ажилтнуудад нийгмийн дэмжлэгийн “Батламж”-ийг нь гардуулж буйгаараа онцлогтой юм. 

Энэ удаа Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор нар “Батламж” гардуулав. Энэ удаа 27 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтанд нийт 14 сая төргийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. 

Нийгмийн дэмжлэгийн сан нь эмч, эмнэлгийн ажилтнууд сурч боловсрох, мэдлэг чадвараа дээшлүүлэх, орон байрны нөхцөл сайжруулах зэрэгт зориулагддаг юм. 

 

Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top