Оксфордшир дэх Уинстон Черчиллийн төрсөн Бленхеймийн ордноос алдсан алтан суултуурын үнийг зургаан тэрбум орчим ам.доллароор үнэлжээ.
Өнгөрсөн бямба гарагт Бленхеймийн ордноос алтан суултуурыг алдсан байна. Суултуурыг 18 каратын алтаар Италийн зураач Маурицио Каттелан урлажээ. Суултуурыг ашиглах боломжтой байсан төдийгүй музейн хамгаалагч ариун цэврийн өрөөний дэргэд байрладаг байжээ. 2016 онд суултуурыг Нью Йорк хотын Гуггенхейм музейд үзүүлж байжээ.
“Бид аюулгүй байдлын орчим үеийн системтэй бөгөөд урьд өмнө нь хэзээ ч ийм тохиолдол гарч байгаагүй. Энэ хэрэг явдал аюулгүй байдлын системийг шинэчлэх болсныг харуулж байна” гэж ордны ерөнхий менежер Доминикан Хэйр ярьжээ. Түүний хэлснээр, ялангуяа урлагийн үнэт бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа тохиолдолд эрсдэл хэзээд байдаг.
Алтан суултуурыг шөнө хулгайлсан аж. Суултуурыг усны хоолойтой холбосон байсан учир ус алдсан байна. Цагдаагийнхан гэмт этгээдүүд ордонд хоёр автомашинаар ирсэн гэж таамаглаж байна. Одоогоор, энэ хэрэгт холбогдуулан 66 настай эрэгтэй хүнийг саатуулаад байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319