Их Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчиллийн (1874-1965) зурсан “Кутумбиа сүмийн цамхаг” зураг дуудлага худалдаагаар 11.6 сая ам.доллараар зарагджээ.
Уран зургийн анхны үнэлгээ 2.5 сая ам.доллар байсан хэдий ч нэр нь үл мэдэгдэх худалдан авагч ийн өндөр үнэ хэлж, авчээ. Зургийг жүжигчин Анжелина Жоли дуудлага худалдаанд оруулсан ба ямар зорилгоор зарах болсон нь тодорхойгүй байна.
“Кутубиа сумийн цамхаг” нь Черчиллийн Дэлхийн хоёрдугаар дайны үед зурсан цорын ганц бүтээл аж. Зургийг 1943 оны нэгдүгээр сард Касабланкагийн бага хурал өндөрлөсний дараа зуржээ. Мороккогийн хотоор АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн хамтаар алхахдаа ажигласан нар жаргах үеийн цэцэгс түүнд энэхүү зургийг зурах сэдэл төрүүлсэн аж. Хожим нь Черчилл бүтээлээ Рузвельтэд бэлэглэж байсан бөгөөд Рузвельтийн хүү Эллиотод өвлөгджээ.
Өнгөрсөн даваа гарагт /2021.03.01/ болсон дуудлага худалдааны үеэр Черчиллийн “Scene at Marrakech” зураг мөн 2.7 сая ам.доллараар зарагдсан байна. Энэ нь анхны үнээс дөрөв дахин өссөн үнэ юм.
Черчилль дөч гарсан хойноо уран зураг сонирхож эхэлсэн бөгөөд амьдралынхаа туршид нийт 540 орчим зураг зуржээ. Эдгээрээс 45 зургийг тэрээр Морокко улсад зориулан бүтээсэн байна.
Түүний ихэнх зураг хувийн цуглуулга, үр хүүхдүүдэд нь хадгалагддаг байна.
Сэтгэгдэл ( 0 )