Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барихаар боллоо. Дээрх төсөлд Польшийн Засгийн газраас 9 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгоно. Хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт болон бусад ажлыг гүйцэтгэх компаниар Польшийн “Ппэйч Мэлиорекс” компани шалгарсан байна. Иймд тус компанийн захирал Михал Вашениук, аймгийн Засаг дарга Д.Батлут нар төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Орхон аймагт хог хаягдлын төвлөрсөн хоёр цэг ажиллаж, нийт 83,3 га талбай хамарч байна. Эдгээрт 2016 оны байдлаар таван сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байсныг мэргэжлийн байгууллагын судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотод өдөрт 22 машин буюу дунджаар 840м3, жилд 123 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэн хог хаягдлын нэгдсэн цэгт төвлөрүүлдэг юм.
Дээрх төслийн хүрээнд хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах ландфиллийн талбайг хөгжүүлэх, хог хаягдал татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлыг хийнэ. Хоёр талын байгуулсан гэрээ нь түлхүүр гардуулах нөхцөлтэй. Гэрээнд зааснаар хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулгын ажлыг 2021 оны есдүгээр сарын 30-нд бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг