Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өчигдөр /2019.09.16/ өглөө 06.45 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс биедээ хар тамхи, мансууруулах төрлийн эм, бэлдмэл авч явсан гадаадын иргэнийг саатуулжээ.
Тодруулбал, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг ЗУРГААН грамм хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн түүний биеэс шээс авч, хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна. Тус иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Er ni ene huviin survuuliudiin gadaad bagsh nar naad zahiin shaardlaga hangaj chaddiimuu? Har tamhi heregledeg bagshaas doloon buudliin Dolzod emee iluu naidvartai bha aa
Odoo ter unetei huviin ondor tolbortei gadaad bagshtai dund surguulid huuhdee ogdog humuus harj bgaa biz dee. Dongoj joohon huuhduudiig chin yund uruu tatah yum bilee gaj dontoi huuhed uruu tataj huchirhioldeg yumnuud zondoo shd. Ter belgevch viagra ed nar hurtel gartsan bgaa biz dee.Gadaaduud yaah gej yaduu buurai orond amidrah gej ireh ve ihneh huviaraa irj bgaanuud ni gaj dontonguud buurai ornii huuliig ashiglah gej irdeg.
Англи хэлтэй л бол хэнийг ч хамаагүй авчирдаг хувийн сургуулиййн буруу.өөрийн эх орондоо хэн ч биш ажиллах амьдрах болотжгүй овсгоотонгууд монголчуудын англи хэлгүйг ашиглан үүрлэж байгаа
иймэрхүү новшнуудыг авчирсан этгээдийг шалгах хэрэгтэй. холбоотон нь байх