ОРХОН: Нийтийн тээвэр цахим картын үйлчилгээг нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Улаанбаатар хотын “СИМ” ХХК Орхон аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим карт нэвтрүүлнэ. Тус компани өөрийн 100 хувийн хөрөнгөөр дээрх ажлыг хийх бөгөөд эхний ээлжид нийтийн тээврийн автобусанд хяналтын камер, цахим карт нэвтрүүлж улмаар зарим буудалд зарлан мэдээлэх төхөөрөмж суурилуулах гэнэ.

Уг ажлыг энэ оныг дуустал хийх аж. Нийт 500 орчим сая төгрөг зарцуулна. Орхон аймагт өдөрт дунджаар 45 автобус зургаан чиглэлд 2300 зорчигч тээвэрлэдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top