БНСУ-д Африкийн гахайн тахлаар халдварласан анхны тохиолдолд БНАСАУ-тай хиллэдэг бүс орчим гарлаа гэж БНСУ-ын хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.
Хоёр Солонгосын хилээс холгүй орших Пхажу хотын ойролцоо байрладаг фермийн аж ахуй дээр таван гахай үхсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Мэргэжилтнүүд эдгээр гахай Африкийн гахайн тахлын улмаас үхсэн гэж тогтоожээ. Энэ бүс нутагт байрладаг гурван фермийн аж ахуйн нийт дөрвөн мянга орчим гахайг устгалд оруулах болсон байна. Түүнчлэн, тэнд хорио цээрийн дэглэм тогтоож, гахайг зөөж, тээвэрлэхийг хоригложээ.
Дөрвөн сарын өмнө Хойд Солонгос гахайн тахал дэлгэрсэн тухай НҮБ-ын Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээлж байсан билээ. Өнгөрсөн онд Африкийн гахайн тахлаар халдварласан анхны тохиолдол Хятад улсад гарч, хожим Монгол, Вьетнам улсад мөн бүртгэгдсэн юм гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )