Германд Африкийн гахайн мялзан өвчний халдвар батлагдав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

Германы Бранденбург мужид Африкийн гахайн мялзангаар халдварласан анхны тохиолдол батлагдлаа гэж мэдээллийн DPA агентлаг мэдээлжээ.

Германы хүнс, хөдөө аж ахуйн сайд Юлиа Клёкнерийн мэдэгдсэнээр, халдвар нэгэн үхсэн бодон гахайгаас илэрчээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Бранденбург мужийн адил Саксон мужийн эрх баригчид халдварт мялзан өвчин тээгч бодон гахайг Германы нутаг дэвсгэрт орохоос сэргийлж Польштой залгаа хил дагуу хаалт босгох шийдвэр гаргажээ. Тухайн үед Германд амьтны энэ халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй байсан бөгөөд Германы шинжээчид Польшид Африкийн гахайн мялзангийн голомт бий гэж үзэж байна.

Африкийн гахайн мялзан өвчний далд үе хоёр долоо хоног үргэлжилдэг бөгөөд халдвар авсан эсвэл эдгэрсэн амьтан халдвар тараадаг байна. Энэ вирус хүнс, шарх, салст бүрхэвчээр эсвэл шавжид хазуулах үед бие организмд нэвтэрдэг аж. Африкийн гахайн мялзангаар хүн халдварласан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй ч эрдэмтэд эрсдэл бий хэмээн сэрэмжлүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top