Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох 60 тэрбумын хэргийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Ц.Сандуй болон түүний зөвлөх А.Ганбаатар нарт сонгуулийг будилаантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ.

Тэдний хэргийг Тагнуулын ерөнхий газарт шалгаж, өнгөрсөн наймдугаар сарын эхээр прокурорт шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм.

Тэгвэл Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд энэ сарын 26-ны пүрэв гарагт товлогджээ.

Хэргийн тухай эргэн сануулахад, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь төрийн албаны ахлах мэргэжилтнээс дээшээ бүх албан тушаалыг зарах, үнэлэх төлөвлөгөөг тухай үеийн МАН-ын дарга М.Энхболдод танилцуулж буй аудио бичлэг 2016 онд анх цацагдсан билээ. Өнгөрсөн онд дээрх хэргийг сэргээн шалгаж эхэлсэн ба хэрэгт холбоотойгоор УИХ-ын дарга асан М.Энхболдоос мэдүүлэг авч байсан ч одоогоор хэрэгт холбогдогчоор татсан эсэх нь тодорхойгүй байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БААГИЙ(103.80.210.18) 2019 оны 10 сарын 17

НОВШНУУД .60 ТЭРБУМААР МӨРИЙН АЖЛАА ХИЙЖ ЯВАА ХҮМҮҮСИЙГ УЛААН ЦАЙМ АЖЛААС НЬ ХАЛЖ ӨӨРСДИЙН ЧАДВАР МУУТАЙ. ЦҮНХ БАРИГЧ НАРАА ТАВЬСАН ДАА.ХӨӨРХИЙ

0  |  0
зочин (66.181.190.9) 2019 оны 09 сарын 29

”Цензургүй яриа ”нэвтрүүлгийн төгсгөлд Мөнхбаясгалангийн далжигнаж байгааг ээ.Оролцогчоо даажигнаад ч байгаа юм шиг нүүр амаа хачин жигтэй болгоод л .Өөрийг чинь ямар хүн бэ ? гэдгийг нүүр царай чинь илэрхийлээд байсан шүү сэтгүүлч гуай.

0  |  1
Хаянгаа(66.181.176.43) 2019 оны 09 сарын 29

Наад 2 чинь зүгээр жараахай шүү дээ. Гол эзэн нь Монголчууд бүгд мэднэ М.Энхболд шүү дээ. М.Энхболдыг ард түмний өмнө шүүж цаазаар авах хэрэгтэй.

2  |  0
төөтөө(202.131.233.10) 2019 оны 09 сарын 29

Энхболдыг татаач

1  |  0
Top