НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.26/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хуралд яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх "60 тэрбум"-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов, УИХ-ын дарга М.Энхболд нарыг гэрчээр дуудаад буй.
Одоогийн байдлаар шүүх хурал хараахан эхлээгүй байгаа ч Ц.Сандуй нар шүүх хуралд хүрэлцэн ирээд байна. Мөн тэдний өмгөөлөгчдийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах шийдвэрийг шүүх гаргаад байгаа юм.
Хэргийг дахин сануулахад, Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Avilgiin haldvariig ali ertnees taraachihsan ajlaa ertnees amjuulsan chotgoruud yund ni shuuh hural hiij jujigledeg yum be
Naaduul chini horoo ali ert tsatschihaad bgaa ni oilgomjtoi yum bish uu buh toriin alba avilgatai bolchihson bgaa shuu dee
Төриин эрхииг наймаалцагчид хатуу ял оноо. Илт төриин эсрэг гэмт хэрэг
Ard tumneesee lnuusan ym urgelj boloh ymaa .yugii ni nuudag ym we ..!!!! Neelttei yawuul.!!!! KHAAJ NUUSAN YMNII ARD ........