Ц.Сандуй нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг ХОЙШИЛЛОО

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.26/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч дөнгөж сая хурал хойшилсныг мэдэгдлээ. Шүүх хурлын Урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны аравдугаар сарын 7-ны 10:00 цаг хүртэл хойшилсныг албаны эх сурвалж мэдээлэв. 

Шүүх хуралд яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх "60 тэрбум"-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов, УИХ-ын дарга М.Энхболд нарыг гэрчээр дуудаад байсан юм.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нар шүүх хуралд оролцохоор ирээд байсан ч Ц.Сандуйн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан байна. 

Хэргийг дахин сануулахад, Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zzsssss(68.54.120.202) 2019 оны 09 сарын 29

Huun heleltseh hugatsaa duussan harij amar songuuli oirtoj baigaa shuu

0  |  0
иргэн(202.126.88.33) 2019 оны 09 сарын 27

юун цүнх нтр үүрчихсэн давилуун гарууд вэ,ардын хүүхэд байсан бол фургоны араас гавтай бууж хурхл руу бараг л буу тулгаад түрж оруулна биз дээ

0  |  0
Май шүү(66.181.161.99) 2019 оны 09 сарын 26

Цагаан захтай хулгайч нар үнэн том ДААМ бнаа нүгэл нь нүдээрээ гоожиг .

0  |  0
зочин(202.9.42.12) 2019 оны 09 сарын 29

Төрийн ажил мөнгөтэй л хүн болдог гэж би боддог схем ил болсон нь энэ хийх ажил ч их бна даа шүүх мөрдөн юм

1  |  0
Zochin (66.181.184.211) 2019 оны 09 сарын 26

Ene bol zohion baigyylalttaigaar Syndyi nariig uls turees zailuulah arga baisan gej haragdaj baina hynii garaar mogou baryilah gej uuniig heleh baih Hiisen hereggyi ene hy.muust yal onoovol shudraga nus hereg bolno.Ugaasaa uls turii namuud oruulsan hurungiin hemjeegeer alvan tuhsaal avdag baisan .bihcegdeegyi hyyli baisan bizdee. Enw bol zugeer edgeer hymyyst yal onooh gesen hereg

0  |  0
Zochin (66.181.184.211) 2019 оны 09 сарын 26

Ene bol zohion baigyylalttaigaar Syndyi nariig uls turees zailuulah arga baisan gej haragdaj baina hynii garaar mogou baryilah gej uuniig heleh baih Hiisen hereggyi ene hy.muust yal onoovol shudraga nus hereg bolno.Ugaasaa uls turii namuud oruulsan hurungiin hemjeegeer alvan tuhsaal avdag baisan .bihcegdeegyi hyyli baisan bizdee. Enw bol zugeer edgeer hymyyst yal onooh gesen hereg

0  |  0
Zochin (223.62.203.101) 2019 оны 09 сарын 26

Bugs doloogch zail yaliina uguud zailuul

0  |  0
Батжаргал(66.181.161.90) 2019 оны 09 сарын 26

Наадуул чинь нөгөө ХӨӨН хэлэлцэх хугацаагаа дуусгах гэж сандарч бна !!!??? АЛДАРТАЙ ХУУЛЬ ХИЙЖ ГАВЪЯА БАЙГУУЛСХН ХҮМҮҮСДЭЭ ХӨШӨӨ БОСГОХООР ЮМ УУ???!!! ХИЙЖ БАТЛАЛЦСАН БҮХ ХҮНД ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ

1  |  0
зочин (66.181.190.9) 2019 оны 09 сарын 26

Хорвоогоос чи мэдэж зайлуулдаг юм биш л дээ. Юу ч мэддэггүй усан тэнэг пацан бичсэн бололтой.

0  |  1
H(66.181.180.97) 2019 оны 09 сарын 26

Horvoogoos zail

0  |  0
Үнэн(99.203.64.154) 2019 оны 09 сарын 26

Сандуй ирээдүйн монгол улсын ерөнхийлөгч болноо.. Юун яасаны шоронд орох ?!!

2  |  2
Top