Ц.Сандуй: Г.Доржзодовыг ГЭРЧЭЭР дуудна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан хэрэгт НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.26/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт товлогдсон ч ирэх аравдугаар сарын 07-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшиллоо.

Энэ үеэр яллагдагч Ц.Сандуй "Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсон. Шүүхээс ирэх аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Гэрчээр Д.Доржзодовыг дуудна. Энэ бол цэвэр улс төрийн зохиомол хэрэг гэдгийг л хэлэх байна" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top