ОХУ-ын спортын тайлбарлагч, хөтлөгч Дмитрий Губерниев ОХУ-ын Телевизийн дээд шагнал болох ТЭФИ-гийн “Шилдэг Спортын тайлбарлагч” шагналыг хүртлээ.
Түүний хийсэн биатлоны Дэлхийн Цомын (Оберхоф) эмэгтэйчүүдийн буухиа уралдааны тайлбар шилдэгт тооцогджээ.
Хоёр, гуравдугаар байрт Юрий Розановын “Арсенал – Ливерпуль” тоглолтын тайлбар, Евгений Савиний хөлбөмбөгийн ДАШТ-ий цуврал ажлууд багтсан байна.
Мөн Губерниев “Мэдээллийн нэвтрүүлгийн шилдэг хөтлөгч” төрөлд “Все на Матч” нэвтрүүлгээрээ түрүүлжээ.
ТЭФИ шагнал 1994 оноос эхлэн олгогдсон, Оросын телевизийн “Оскар” болсон шагнал юм.
Дмитрий Губерниев нийт дөрвөн “ТЭФИ”-тэй боллоо. 2007 онд Дмитрий эрэгтэй биатлоны буухиа тэмцээнийхээ тайлбараар “Шилдэг Спортын тайлбарлагч”, 2015 онд “Биатлон с Дмитрием Губерниевым” нэвтрүүлгээрээ “Шилдэг Спортын нэвтрүүлэг” төрөлд түрүүлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )