Японы хортой шүрэн мөөг Австралид олджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Дэлхийн хамгийн аюултай мөөгнүүдийн нэг болох хортой шүрэн мөөг төрөлх эх орон болох Япон, Солонгосын уул, нуруудаас хэдэн мянган км алс Австралийн хойд хэсэгт анх удаа олджээ.

Орон нутгийн гэрэл зурагчны санамсаргүй хийсэн нээлт эрдэмтдийн анхаарлыг татаж, зөвхөн Япон, Солонгосын ууланд “нутагладаг” шүрэн мөөг болохыг тогтоосон байна. Уламжлалт анагаах ухаан болон цай хийхэд ашигладаг цайвар улаан мөөгтэй андууран хэд хэдэн хүн шүрэн мөөгнөөс болж амиа алдсан тохиолдлууд Япон, Солонгост гардаг байна.

Арьсаар хор нь дамждаг одоогоор илрээд буй цорын ганц хорт мөөг бол шүрэн мөөг. Мөөгөнд хүрсэн хүнд бөөлжих, гүйлгэх, халуурах, мэдээ алдах шинж тэмдэг илэрдэг бөгөөд эмчлэхгүй бол дотор эрхтэн, тархи гэмтээж, үхэлд хүргэх аюултай аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOP(105.112.120.52) 2019 оны 10 сарын 05

Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n  эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)

0  |  0
Top