Ц.Сандуй нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын дарга  асан Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байдаг.

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. 

Тэгвэл өнөөдөр /2019.10.07/ Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болно. Өнгөрсөн сарын 26-нд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон ч яллагдагч Ц.Сандуйгийн өмгөөлөгч Г.Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
барамын шүүхтэй орон(182.160.35.210) 2019 оны 10 сарын 07

бас хойшилно. байнга хойшилж сураг алдардаг монголын шүүх сөнөтүгэй.

0  |  0
Top